Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2024/00709

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2024/00709

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох 

Алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х, ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Х, банкны харилцагч *******ын /РД: / нь 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр өөрийн эзэмшлийн Х, банкны тоот харилцах данснаас *******гийн ******* /РД:/-ийн Хаан банкны тоот харилцах данс руу 120,000.00 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн гүйлгээ хийх үйлдэл хийсэн. 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч *******гийн ******* /РД: /-ийн Хаан банкны тоот дансанд давхардсан гүйлгээгээр 120,000.00 /нэг зуун хорин мянга/ төгрөг илүү шилжсэн. Тухайн банк хоорондын системийн алдаа гарч илүү шилжин орсон 120,000.00 төгрөг нь харилцагч *******ын /РД: /-ийн эзэмшлийн тоот данснаас хасагдаагүй Х банкны тоот Бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данс"-аас хасагдсан. Дээрх алдаатай шилжиж орсон мөнгө нь Х, банкны хөрөнгө болно. Хариуцагч *******гийн ******* нь алдаатай гүйлгээний улмаас өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжин орсон 120,000.00 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Х, банкинд хохирол учруулаад байна. Х, банкны зүгээс Л.*******тэй удаа дараа холбогдон, алдаатай гүйлгээний авлагыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл банктай эргэн холбогдолгүй, учруулсан хохирлыг огт төлж барагдуулаагүй, банкны хөрөнгийг мэдсээр байж үрэгдүүлсэн байна.

Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д "Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Л.*******д холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Иргэн *******гийн *******гийн дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж Х, банкинд учруулсан бодит хохирлын мөнгө болох 120,000.00 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Х банканд олгуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү ...гэжээ.

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХК-ийн нэхэмжилсэн 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х, ХК нь хариуцагч Л.*******гээс алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн 120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 120,000 тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,275 төгрөгийг улсын төсвөөс, 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Л.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******д холбогдох 120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,275 төгрөгийг улсын төсвөөс, 2,275 төгрөгийг хариуцагч Л.*******гээс гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА