Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 132/ШШ2024/00438

 

 

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 132/ШШ2024/00438

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Х******* сум, 1 дүгээр баг, Г******* тоотод оршин суух, Жагар овогт Г*******гийн У******* /рд:ГН*******/-ы нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00480/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* оролцов.

Хүсэлт гаргагч Г.У******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.У******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1989 оноос 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Б******* аймгийн Х******* сумын М******* САА-д цэвэрлэгчээр, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Х******* сумын Мах боловсруулах үйлдвэрийн өлөнгийн цехэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Г.У*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Д аймгийн Төрийн архивын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 5 дугаар хуудас/,

-Д аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/,

-Б******* аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

-Г.У*******ы нэрээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,

-Б******* аймгийн М******* сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 202 дугаартай ...Г.У*******ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 10 дугаар хуудас/,

- Б******* аймгийн М******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай ...Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 11 дүгээр хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Л.Н, М.М, К.Т, Б.Б нарын мэдүүлгийг авсан.

4.Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б******* аймгийн Х******* сумын М******* САА-ын хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/-г нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.У*******ы нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Х******* сумын М******* сангийн аж ахуйд 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цэвэрлэгч, галчаар, Х******* сумын Мах боловсруулах үйлдвэрийн өлөнгийн цехэд 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Г.У******* нь Б******* аймгийн Х******* сумын М******* сангийн аж ахуйд 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цэвэрлэгч, галчаар, Х******* сумын Мах боловсруулах үйлдвэрийн өлөнгийн цехэд 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт,

-Д аймгийн Төрийн архивын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт,

-Д аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаартай албан бичиг,

-Б******* аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт,

-Г.У*******ы нэрээр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Б******* аймгийн Х******* сумын М******* САА-н нэгдсэн конторт цэвэрлэгч, галчаар 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр томилж, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлж, Х******* сумын Мах боловсруулах үйлдвэрийн өлөнгийн цехийн ажилтнаар 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр томилж, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг ажлаас чөлөөлөв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Б******* аймгийн М******* сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 202 дугаартай ...Г.У*******ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

- Б******* аймгийн М******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай ...Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

- М******* САА-ын хуулийн этгээдийн лавлагаа,

 

-гэрч К.Тгийн: Г.У******* нь намайг уг байгууллагад ажилд ороход үйлчлэгчээр ажиллаж байсан. Мөн ногооны бригадад ажилладаг байсан. САА-н даргар Динажав гэдэг хүн ажилладаг байсан. Миний хувьд цалин өгнө, хүнсний бүтээгдэхүүн өгдөг байсан. М******* САА 1993 онд татан буугдсан гэх мэдүүлэг,

-гэрч Б.Бгийн: Г.У******* нь уг байгууллагад 1989 онд үйлчлэгчээр ажилд орсон. 1991 он хүртэл ажиллаад өөр байгууллага руу шилжин ажилласан. Даргаар Динажав гэдэг хүн ажиллаж байсан. САА нь Хонгор толгой, Тээл, Хантай багт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Мал аж ахуйн чиглэлээр Уньт багт ажилладаг байсан. У******* САА-н конторт үйлчилгээний алба хашиж байсан. М******* САА 1995 онд татан буугдсан гэх мэдүүлэг,

-гэрч Л.Нийн: Г.У******* нь намайг 1992 онд уг байгууллагад ажилд ороход ажиллаж байсан. Өлөнгийн цехэд ажиллаж байсан. Намайг 1994 онд Улаанбаатар хот руу явахад Г.У******* нь уг байгууллагад ажиллаад үлдсэн. Мах боловсруулах үйлдвэр нь нядлах цех, мах боловсруулах цех, хиамны цех, өлөнгийн цехтэй байсан. Нийт 30 гаруй ажилтантай байсан. Тухайн үед Цэвэгдорж гэдэг хүн даргаар нь ажиллаж байсан. Мах боловсруулах үйлдвэрийн татан буугдсан оныг нь сайн мэдэхгүй байна. Суурин дээр нь Б******* мах маркет ХХК байгуулагдсан гэх мэдүүлэг,

-гэрч М.Мгийн: Г.У******* нь намайг 1992 онд уг байгууллагад ажилд ороход ажиллаж байсан. Өлөнгийн цехэд ажиллаж байсан. Би махаа ангилж тамгалах ажил хийдэг байсан. Г.У******* нь өлөнг хэмжиж, савлаж, экспортод гаргадаг ажил хийдэг байсан. Уг байгууллагыг Д аймгийн Хишиг ХХК хариуцан ажиллуулдаг байсан. Нийт 30 гаруй ажилтантай байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жагар овогт Г*******гийн У******* /РД:ГН*******/-ыг Б******* аймгийн Х******* сумын М******* сангийн аж ахуйд 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цэвэрлэгч, галчаар, Х******* сумын Мах боловсруулах үйлдвэрийн өлөнгийн цехэд 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ