Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00507

 

 

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00507

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, С******* сум, 1 дүгээр багт оршин суух, *******н овогт Ш*******ын Ц******* /рд:ГИ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Е.В*******й хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай 132/2024/00502/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхийн оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ц******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Ц******* нь Е.В*******й хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн С******* сумын 1 дүгээр багт Е В*******й 1996 оноос 2024 он хүртэл 28 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2001 онд том хүү К, 2003 онд бага хүү А төрсөн. В*******й хамт амьдарч 2 хүүгээ өсгөн бойжуулж, одоо хүртэл энх тунх амьдарч байсныг нутаг усны, хүн ард амьдарч байсан хорооны хүмүүс бүгд мэднэ. Нөхөр маань 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Бид хоёрыг хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б******* аймгийн С******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 162 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/,

-Ш.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Ц.Кгийн төрсний бүртгэлийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-фото зураг /хэргийн 6-р хуудас/,

-Е Викторын үнэмлэхийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Е Виктор Нийн нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 8- рхуудас/,

-А Викторович, Николай Викторович нарын баримт /хэргийн 9-10-р хуудас/,

-Ц.Агийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 11-р хуудас/,

-Е Виктор Н, Ш*******ын Ц******* нарын 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 12-р хуудас/,

-Б******* аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/283 дугаартай тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/,

-Ш.Ц*******гаас Д.Бд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 33-р хуудас/,

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.Б, Х.Б нараас мэдүүлгийг авсан байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Ш.Ц******* нь Е.В*******й 28 жил хамт амьдарсан. Нөхөр маань 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Бид хоёрыг хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Ш.Ц******* нь Е.В*******й 1996 оноос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь

-Ц.Кгийн төрсний бүртгэлийн хуулбар,

-фото зураг,

-Е Викторын үнэмлэхийн хуулбар,

-Е Виктор Нийн нас барсны гэрчилгээний хуулбар,

-А Викторович, Николай Викторович нарын баримт,

-Ц.Агийн төрсний гэрчилгээний хуулбар,

-Е Виктор Н, Ш*******ын Ц******* нарын 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

-Б******* аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/283 дугаартай тодорхойлолт,

-гэрч Д.Бгийн: Би Ш.Ц*******тай 1983 оноос хойш хөрш амьдарч байна. Виктор, Ц******* нар нь 1996 оноос хойш 2024 оны 07 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Виктор 2024 оны 07 дугаар сард өвчний учраас нас барсан. Виктор Н тахиа шувуу, гахай малладаг байсан. Анх Виктор нь Таримал гэдэг газарт ганцаараа амьдардаг байсан. Ц*******тай хамт амьдрах болсоноосоо хойш манай хөрш болсон. Энэ 2 хүн олон жил хамт амьдарсан нь үнэн болно гэх мэдүүлэг,

-гэрч Х.Бгийн: Би энэ хүнтэй хөршүүд байсан. Манайх С******* сумын 1 дүгээр багийн Таримал С******* 3 дугаар гудамжны 1 тоотод амьдардаг байсан. Харин Ш.Ц*******, Виктор Н нар нь манай арын гудамжинд амьдардаг байсан. Виктор, Ц******* нар нь 1996 оноос хойш 2024 оны 07 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Хүүхдүүдийг нь К Агэдэг. Виктор 2024 оны 07 дугаар сард өвчний учраас нас барсан. Виктор Н, Ш.Ц******* нар гахай, тахианы аж ахуй эрхэлж амьдардаг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар *******н овогт Ш*******ын Ц******* /рд:ГИ*******/, Еын Виктор Н /рд:ЮД53041134/ нарыг 1996 оноос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ