| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00519/И |
| Дугаар | 132/ШШ2024/00515 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 132/ШШ2024/00515
| 2024 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 132/ШШ2024/00515 | Бу******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Бу******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Ул******* хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, Юн******* гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК /рд:5*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бу******* аймаг, Бу******* сум, 3 дугаар баг, а******* дугаар гудамж, 1 тоотод оршин суух, Г*******ын Г******* /рд:ГЮ/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 887,405 /найман зуун наян долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г*******ээс 887,405 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Г.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 887,405 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Г*******т холбогдуулан
зээлийн гэрээний үүрэгт 887,405 /найман зуун наян долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Г******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 887,405 /найман зуун наян долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,848 /хорин таван мянга найман зуун дөчин найм/ төгрөгөөс 12,924 /арван хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 12,924 /арван хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Г.Г*******ээс 12,924 /арван хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ