| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2022/0070/З |
| Дугаар | 123/ШШ2024/0033 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 123/ШШ2024/0033
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Таван Эрдэнэ ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван Эрдэнэ ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Д.Батбилэг нар нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч талаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарйн 09-ний өдрийн А/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Дээрх захирамжид дараах нэгж талбарын дугаартай газрууд хүчингүй болгосныг газар эзэмшигчийн зүгээс газар эзэмших эрхээ сэргээлгэх зорилготой байсан.
| Гэрчилгээний дугаар | Хуучин нэгж талбарын дугаар | Шинэ нэгж талбарын дугаар | Газрын хэмжээ |
| 309515 | 18564400003028 | 4119020861 | 101.1 |
| 309516 | 18564402074225 | 4119020535 | 212.2 |
| 309517 | 18575409611022 | 4119020864 | 320.2 |
| 309518 | 18574406100532 | 4119020536 | 202.3 |
| 309519 | 18575406432750 | 4119020862 | 93.2 |
| 309520 | 18574408453791 | 4119020534 | 262.3 |
| 309521 | 18576406115582 | 4119020863 | 8.4 |
| 309522 | 18575411845683 | 4119020865 | 118.5 |
|
|
|
| 1318.2 |
Тус өдрийн шүүх хуралдааны үеэр тус шүүхийн шүүх хууралдааны танхимд талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч тал доорх нэгж талбарын дугаартай 3 газрыг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасах буюу татгалзаж, үлдсэн 5 газрыг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрөхөөр болж эвлэрэв.
| Гэрчилгээний дугаар | Нэгж талбарын дугаар | Өөрчлөгдсөн нэгж талбарын дугаар | Газрын хэмжээ |
| 309517 | 18575409611022 | 4119020864 | 320.2 |
| 309520 | 18574408453791 | 4119020534 | 262.3 |
| 309521 | 18576406115582 | 4119020863 | 8.4 |
Хариуцагч тал Таван-Эрдэнэ ******* ХХК-д үлдсэн нэгж талбарын дугаартай 5 газрын эрхийг хуульд заасан журмын дагуу сэргээж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулна.
| Гэрчилгээний дугаар | Хуучин нэгж талбарын дугаар | Шинэ нэгж талбарын дугаар | Газрын хэмжээ |
| 309515 | 18564400003028 | 4119020861 | 101.1 |
| 309516 | 18564402074225 | 4119020535 | 212.2 |
| 309518 | 18574406100532 | 4119020536 | 202.3 |
| 309519 | 18575406432750 | 4119020862 | 93.2 |
| 309522 | 18575411845683 | 4119020865 | 118.5 |
Хариуцагч тал энэхүү эвлэрлийн гэрээнд тусгагдсан нэгж талбарын 5 газар нь аливаа гуравдагч этгээдэд олгогдоогүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Таван Эрдэнэ ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.
Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна.
Нэхэмжлэгч Таван Эрдэнэ ******* ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 18-ны 03 дугаар албан бичгээр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжинд олгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Таван Эрдэнэ ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэгж талбарын 4119020864, 4119020534, 4119020863 дугаартай 3 газрыг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасах буюу татгалзах, үлдсэн нэгж талбарын 4119020861, 4119020535, 4119020536, 4119020862, 4119020865 дугаартай 5 газрыг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрснөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР