Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

            Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

            Шүүгдэгч О.Өнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны О.Өт холбогдох эрүүгийн 1709014940234 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖУӨ2-2004  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Өнь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хойд талд иргэн Ч.Өнөрцэцэгт таксигаар үйлчлэн хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн “Iphone 6s” маркийн гар утсыг буцаан өгөхгүйгээр гар утсыг нь сүлжээнээс салгаж завшсаны улмаас 600.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Өшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч утсаа машинд орхиж явсан байсан. 1 удаа залгаад авах гэж байтал салгасан. Тэгээд 1 цаг хүртэл унтраалгүй залгахыг нь хүлээсэн. Манай бага хүү дэлгэцийг нээгээд доторх зүйлсийг устагчихсан байсан. Дараа нь цагдаагаас дуудсан. Эхлээд эзэнтэй нь уулзаад маргааш өглөө ирээд авчих утас гэрт байгаа манай гэр хол гэж хэлсэн. Тэгээд маргааш нь залгаад утсыг нь өгсөн. Утсыг нь аваад доторх зүйлсийг нь устагсан миний буруу. Гэм буруу дээр маргах зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Ч.Өнөрцэцэгийн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 9 цаг 02 минутанд би хороололд байх гэрээсээ гараад таксинд суусан. Тэгээд АШУҮИС-ийн гадаа ирээд таксинаас буусан, би сургууль руу ороод гар утсаа байхгүй байгааг мэдээд ойролцоогоор 1 минутын дараа өөрийнхөө гар утас руу хүний дугаараас залгахад дуудаж байсан. Тэгээд би дахин залгахад холбогдох боломжгүй болсон. Би тэгээд гэрийнхээ ойролцоох камерыг шүүж үзэхэд 0783 УНЧ улсын дугаартай хар хөх өнгийн приус 10 маркийн автомашинд суусан байсан. Би гар утсаа 2017 оны 7 дугаар сард Айпоне центр төвөөс 860.000 төгрөгөөр худалдаж авч байсан, ягаан өнгийн гар утас байсан, дэлгэцний кодгүй байсан, би гар утсаа хүлээн авахад миний утас дээрх бүх юмыг устгачихсан байсан…би шүүх хуралд оролцохгүй, …надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-9-10/,  

 

Шүүгдэгч О.Өяллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 07-83 УНЧ улсын дугаартай машинтай Сонгдо эмнэлэг орчим нэг эмэгтэйг хүргэж өгсөн юм, өглөө 09 цаг 08 минутанд аваад 9 цаг 20 гэхэд лекцтэй та хурдан яваад өгөөрэй гэж хэлсэн. Би 9 цаг 20 минут болж байхад хүргэж өгсөн. Намайг явж байхад машинд утас дугараагүй, мэдэхгүй байна, хэрэв машин дотор утсаар ярьсан бол утас байна гэж мэднэ, ямар ч утастай байсан шинж тэмдэг мэдэгдээгүй…” /хх-11/, …эхэндээ мэдээгүй явж байтал гэнэт утас дугархаар нь гайхаад явж байсан болохоор зогсоод хойд талаа шалгах гэтэл дуугарахаа больсон, тэгээд дахиж дуугараагүй, би тэр утсыг өөрөө мэдэхгүй болохоор хүнд үзүүлсэн. Тэгээд наад утас чинь кодтой байн, ашиглаж болдоггүй юмаа гэхээр нь тэр хүн дээр үлдээчихээд явчихсан байсан юм. Би Өнөрцэцэгийн гар утсыг авч ашиглах гэж байснаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /хх-12/

 

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-24/

Шүүгдэгч О.О.Өын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын тодруулсан баримтууд /хх-17-22, 25-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

I. Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч О.Өнь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хойд талд иргэн Ч.Өнөрцэцэгт таксигаар үйлчлэн хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн “Iphone 6s” маркийн гар утсыг буцаан өгөхгүйгээр гар утсыг нь сүлжээнээс салгаж завшсаны улмаас 600.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.Өнөрцэцэгийн мэдүүлэг /хх-9-10/, О.О.Өын мэдүүлэг /хх-12/, Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23/, д зүйлийн үнэлгээ /хх-24/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд хохирогчийн гар утсыг буцааж өгсөн, хохирогч “гар утсаа буцааж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчээс: “460.000 төгрөгийн торгуулийн ялыг төлөхөд амьдралын боломж хүнд байна” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Өнь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

III. Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Өнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Оюуны О.Өыг гээгдэд эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О.Өыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Өнь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Өнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Өнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.О.Өт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР