Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2024/00522

 

 

 

2024 12 13

132/ШШ2024/00522

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* хороолол 17Б байранд байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******,******* тоотод оршин суух, *******,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, *******,******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 30,560,116.15 /гучин сая таван зуун жаран мянга нэг зуун арван зургаан мянган төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00509/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, нар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ:1192130115003080 зээлийн данстай, эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 40.80, сарын 3.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Гэвч гэрээний үүргээ биелүүлж зээлээ хугацаанд нь төлөөлөгүй. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 30,560,116.15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 30,560,116.15 төгрөгийг төлөхийг татгалзахгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******, нарт холбогдуулан нийт 30,560,116.15 /гучин сая таван зуун жаран мянга нэг зуун арван зургаан мянган төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ний нэхэмжлэлийн шаардлага 30,560,116.15 /гучин сая таван зуун жаран мянга нэг зуун арван зургаан мянган төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******, нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 155,375.5 /нэг зуун тавин таван мянга гурван зуун далан тав/ төгрөг, хариуцагч *******, нараас 155,375.5 /нэг зуун тавин таван мянга гурван зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА