| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00628/И |
| Дугаар | 132/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2024/00521
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 132/ШШ2024/00521 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Б******* аймаг, С******* сум, 6 дугаар багт оршин суух, Ө******* овогт Аю*******н Га******* /рд:ГЮ*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00628/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.Га*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Га******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Б******* аймгийн Б******* сумын И нэгдэлд 1980, 1981 онд ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул 1980, 1981 онуудад 9 сарын хугацаанд нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай А.Га*******ын Б******* сумын И нэгдэлд 1980, 1981 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагч А.Га*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 16-р хуудас/
3.Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай албан бичгээр Б******* сумын И нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 14-р хуудас/-г авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Га*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч А.Га******* нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Б******* аймгийн Б******* сумын И нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал тус тус туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.А.Га******* нь Б******* аймгийн Б******* сумын И нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал тус тус туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь:
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай А.Га*******ын Б******* сумын И нэгдэлд 1980, 1981 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,
3.Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б******* сумын И нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч А.Га*******ыг Б******* аймгийн Б******* сумын И нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал тус тус туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө******* овогт Аюушын Га******* /РД:ГЮ*******/-ыг Б******* аймгийн Б******* сумын И нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал тус тус туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ