Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00527

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00527

Бу******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Бу******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Бу******* аймаг, Бу******* сум, 4 дүгээр баг, Ра******* усны гудамж ******* тоотод оршин суух, Б******* овогт С*******ийн Га******* /рд:ГЮ*******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00564/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Га*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбу******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Га******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Бу******* аймгийн Өны Ав 1989 оноос 1993 оныг дуустал хот хоорондын авто тээврийн жолоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацааны бичиг баримт байхгүй болсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч С.Га*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Бу******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Бу******* аймгийн Өлзийт дахь авто баазын даргын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Аймгийн цагдаагийн хэлтэст тамга тэмдэг хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 5-р хуудас/,

-1193 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Өлзийт баазын товч түүх /хэргийн 6-р хуудас/,

-Авто баазын ажилчдын 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралд суусан ирц /хэргийн 7-р хуудас/,

-Ч.Жаийн хүсэлт /хэргийн 8-р хуудас/,

-С.Га*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 9-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ч.Гр, Ч.Жа нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Га*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч С.Га******* нь жолоочоор ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Бу******* аймгийн О сумын Өлзийт тосгоны Ав 1989 оноос 1993 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.С.Га******* нь Бу******* аймгийн О сумын Өлзийт тосгоны Ав 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь:

- Бу******* аймгийн Өлзийт дахь авто баазын даргын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Аймгийн цагдаагийн хэлтэст Манайх үйлдвэр үйлчилгээний О ББХ компани 12 дугаар сарын 01-ний өдрөөс болсон тул хуучин аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг хурааж авна уу гэх бичиглэлтэй тамга тэмдэг хүргүүлэх тухай албан бичиг,

-1193 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн яамны шийдвэрээр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бу******* аймгийн Өнд ирэхдээ 36 мотор буюу 26 чиргүүлтэй 50 гаруй ажилчидтай шилжиж ирээд тээврийн чиглэл нь Өлзийтийн эрчим хүчний дулааны их үүсвэр болох нүүрс тээвэрлэх зориулалттайгаар аймгийн ТУГ-ын харъяа тээврийн хэсэг болж ажиллаж байгаад аймгийн захиргааны шийдвэрээр 1991 онд биеэ дааж авто бааз болж ажиллалаа гэх бичиглэлтэй Өлзийт баазын товч түүх,

-Авто баазын ажилчдын 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээрт жолооч С.Га******* гэх бичиглэлтэй хуралд суусан ирц,

-С.Га*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар

 

-гэрч Ч.Жаийн: С.Га******* нь 1989 онд уг байгууллагыг анх байгуулагдхад жолоочоор ажилд орж байсан. 1993 онд хувьчлал явагдаж Авто тээврийн бааз татан буугдсан. Суурин дээр нь О ББХК байгуулагдаж байсан. Би тухайн үед даргаар нь ажиллаж байсан. Тухайн үед 40 гаруй ажилтантай байсан. Өлзийт тосгонд Сайхан овоогийн нүүрсний уурхайгаас нүүрс зөөдөг байсан. Мөн намар будаа ачдаг байсан. О сумын Өлзийт тосгоны Авто тээврийн бааз 1993 онд татан буугдсан. С.Га******* шинээр үүсгэн байгуулагдсан компанид орж ажиллаагүй гэх мэдүүлэг,

-гэрч Ч.Грын: С.Га******* нь 1989 онд уг байгууллагыг анх байгуулагдхад жолоочоор ажилд орж байсан. ЗИЛ-130 маркын машин барьж Эрдэнэт хот Өлзийт тосгоны хооронд нүүрсний тээвэрт явдаг байсан. 1993 оныг дуустал ажилласан. С.Га******* нь тухайн үед машинаа хувьчилж аваад хувиараа хөдөлмөр эрхэлж эхэлсэн. О сумын Өлзийт тосгоны Авто тээврийн бааз 1993 онд хувьчлал эхлээд 1995 онд бүр мөсөн татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч С.Га*******ыг Бу******* аймгийн О сумын Өлзийт тосгоны Ав Өлзийт тосгоны Ав 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Сабалхүндэвийн Га******* /РД:ГЮ*******/-г Бу******* аймгийн О сумын Өлзийт тосгоны Ав Өлзийт тосгоны Ав 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Бу******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ