Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00528

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00528

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Да******* сум, *******р баг оршин суух, Ч******* овогт Ц*******йн Ц******* /рд:ГД*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00611/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Да******* сумын Т нэгдлийн клубын номын санчаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс сургуулийн номын санчаар ажилласан. Тухайн үед ажилд томилогдсон тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Ц.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 0*******р сарын 01-ний өдрийн 02 дугаартай Ц.Ц*******гийн Да******* сумын Соёлын төвд 1986-1994 онд номын санчаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Ц.Ц*******гийн нэрээр 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-9-р хуудас/,

-Б******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Б******* аймгийн Да******* сумын арван жилийн сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/,

-Ш.Нг, Ц.Д нарын гарын үсгийн баталгаа хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ хэргийн 12-17-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Я.Гант, Ш.Алтант нарыг асуусан байна.

3.Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр Да******* сумын Т нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 60-р хуудас/-г авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь тухайн үед ажилд томилогдсон тушаал байхгүй тул Б******* аймгийн Да******* сумын Т нэгдлийн клубын номын санчаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Ц.Ц******* нь Б******* аймгийн Да******* сумын Соёлын төвд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл номын санчаар ажиллаж байсан болох нь:

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 0*******р сарын 01-ний өдрийн 02 дугаартай Ц.Ц*******гийн Да******* сумын Соёлын төвд 1986-1994 онд номын санчаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Ц.Ц*******гийн нэрээр 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Да******* сумын номын санчаар ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын номын санч 10 жилийн сургууль дээр төвлөрүүлэх болсон тул 10 жилийн дунд сургуулийн захиргааны мэдэлд шилжүүлэв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Б******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай Ц.Ц*******г 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Да******* сумын номын санчаар ажиллуулахаар томилсугай гэх бичиглэлтэй тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Да******* сумын арван жилийн сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай Ц.Ц*******г сургуулийн номын санчаар ажиллуулсугай гэх бичиглэлтэй тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Да******* сумын Т нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч Я.Гантгийн: Ц.Ц******* нь Да******* сумын Соёлын төвд 1986 онд номын санчаар ажилд орсон. Уг байгууллагад 1994 он хүртэл ажиллаад Сургуулийн номын санчаар шилжин ажилласан. Тухайн үед Соёлын төвд эрхлэгч, номын санч 2, кино механикч, үйлчлэгч зэрэг албан хаагчид ажиллаж байсан. Номын сан Соёлын төвд харъяалагддаг байсан. Номын санч сумын иргэдэд карт нээж ном олгодог, бригадаар явж зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлдэг байсан гэх мэдүүлэг,

-гэрч Ш.Алтантгийн: Ц.Ц******* нь намайг 1988 онд Да******* сумын Соёлын төвд номын санчаар ажилд ороход уг байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед бид 2 номын санчаар ажиллаж байсан. Хүүхэд, сумын иргэдэд ном олгож уншуулдаг байсан. Мөн хөдөөний бригадуудад соёлын ажлыг түгээж иргэдэд ном олгодог байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.Ц*******г Б******* аймгийн Да******* сумын Соёлын төвд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл номын санчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч******* овогт Цогт-Эрдэнийн Ц******* /РД:ГД*******/-г Б******* аймгийн Да******* сумын Соёлын төвд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл номын санчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ