Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2024/00547

 

 2024 10 24 104/ШШ2024/00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, тоотод оршин суух, овогт ын /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20.550.087 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.817.563 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 20.550.087 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч А. нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 2014 онд үйлдвэрлэсэн Nissan Note маркийн цэнхэр өнгийн улсын дугаартай автомашинаа барьцаалан 15.000.000 төгрөг зээлсэн. Зээлдэгч дээрх гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр 694.891 төгрөгийн тогтмол төлөлт хийх байтал өнгөрсөн 577 хоногийн хугацаанд хуваарьт төлөлтийг зөрчин үндсэн зээл, үндсэн хүүд нийт 4.897.997 төгрөгийг төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хуваарьт төлөлт хийхийг зээлдэгчээс манай байгууллага удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.3, 3.4, 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.аас үндсэн зээл 13.383.939 төгрөг, хүү 7.166.148 төгрөг, нийт 20.550.087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч А. нь ******* ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр барьцаат 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл А. нь удаа дараа төлөлтөө хийгээгүй. Хуваарьт төлөлтөөсөө 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 1.616.060 төгрөг, үндсэн хүүгээс 3.281.939 төгрөг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлд дурдсанаар үндсэн зээл нь 13.383.939.2 төгрөг, хүүгийн үлдэгдэл 7.166.148.58 төгрөг, нийт 20.550.087,60 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх автомашиныг 8 дугаар сард хариуцагчаас хураан авсан гэв.

3. Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...би ******* ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 17.817.563 төгрөгөөс журмын дагуу 4.897.997 төгрөгийг төлсөн. 2013 оны 8 сард хураан авсан машины төлбөрт 12 сая төгрөгийг тус тус тооцуулж үлдэгдэл 919.566 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 16.897.997 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас 2022.07.09-ний өдрийн №1206130112000366 тоот зээлийн гэрээ, 2022.07.09-ний өдрийн №206130112000366 тоот барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А.ын зээл хүүний хамт буцаан төлсөн хуваарь, 2023.08.17-ны өдрийн шаардах хуудас, 2023.12.27-ны өдрийн шаардах хуудас, А.ын ******* ХХК-д хандсан өргөдөл, 2024.01.16-ны өдрийн шаардах хуудас, ******* ХХК-ийн харилцагчтай уулзсан тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2024.06.06-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 07-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, 2024.06.21-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

5. Хариуцагч талаас А.ын 5749697832 тоот Хаан банкны дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А. нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 2014 онд үйлдвэрлэсэн Nissan Note маркийн цэнхэр өнгийн улсын дугаартай автомашинаа барьцаалан 15.000.000 төгрөг зээлсэн. Зээлдэгч дээрх гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр 694.891 төгрөгийн тогтмол төлөлт хийх байтал өнгөрсөн 577 хоногийн хугацаанд хуваарьт төлөлтийг зөрчин үндсэн зээл, үндсэн хүүд нийт 4.897.997 төгрөгийг төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хуваарьт төлөлт хийхийг зээлдэгчээс манай байгууллага удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.3, 3.4, 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.аас үндсэн зээл 13.383.939 төгрөг, хүү 7.166.148 төгрөг, нийт 20.550.087 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч А. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага болох 17.817.563 төгрөгөөс 4.897.997 төгрөгийг төлсөн. 2013 оны 8 сард хураан авсан машины төлбөрт 12.000.000 төгрөгийг тус тус тооцуулж үлдэгдэл 919.566 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.897.997 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК, А. нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1206130112000366 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр А. нь 15.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээнд А. зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

5. Мөн ******* ХХК, А. нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1206130112000366 тоот фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр А.ын өмчлөлийн улсын дугаартай Nissan Note маркийн тээврийн хэрэгслийг 21.500.000 төгрөгөөр үнэлж ******* ХХК нь өмчлөлдөө шилжүүлэн авч зээлдэгч унаж явахаар тохиролцсон байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хэлцэл хүчин төгөлдөр байна.

6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6.2. 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1206130112000366 тоот гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.ын өмчлөлийн улсын дугаартай Nissan Note маркийн тээврийн хэрэгслийг ******* ХХК нь өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээний агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

6.3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэгч хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

7. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 15.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт нийт 4.897.997 төгрөгийг төлсөн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч өмчлөлдөө шилжүүлсэн автомашиныг 2023 оны 8 дугаар сард хураан авсан талаар зохигчид маргаагүй байна.

7.1. Харин талуудын маргааны зүйл нь хариуцагчийн хувьд үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн автомашиныг бодитоор шилжүүлсэн тул автомашины төлбөрт 12.000.000 төгрөгийг тооцуулсан, үлдэх 919.566 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж, харин нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүрэг дуусгавар болоогүй учир үндсэн зээл 13.383.939 төгрөг, хүү 7.166.148 төгрөг, нийт 20.550.087 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

7.2. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүнд нийт 4.897.997 төгрөгийг төлсөн, зээл эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зөрчсний улмаас ******* ХХК нь А.аас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэхийг шаардаж байсан, зээл эргүүлэн төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь зээл эргүүлэн төлөх шаардах хуудас, тус байгууллагад гаргасан хариуцагчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн өргөдөл, харилцагчтай уулзсан тэмдэглэлээр тогтоогдсон байна.

7.3. Ийнхүү зээлдэгч зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 8 дугаар сард барьцааны автомашиныг хураан авч, уг автомашины эзэмшлийг бодитойгоор гаргуулан авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

7.4. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хүүг нэмж тооцон 2.732.523 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

7.5. Фидуцийн гэрээгээр талууд зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд уг гэрээний зүйл болох автомашиныг 21.500.000 төгрөгийн үнэлгээтэй байхаар тохиролцсон, нэхэмжлэгч нь хариуцагчаас фидуцийн гэрээний зүйлийг хураан авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон ба зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойшхи хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна.

7.6. Зохигчийн хооронд фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу автомашиныг эзэмшилдээ авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна.

7.7. Иймд зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 17.817.563 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4.897.997 төгрөг, фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашины үнэ 21.500.000 төгрөгийг тус тус хасч тооцвол хариуцагч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Шүүх хуралдааны товийг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 20.550.087 /хорин сая таван зуун тавин мянга наян долоон/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.708 /гурван зуун таван мянга долоон зуун найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ