Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00530

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар*******2/ШШ2024/00530

Булган аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Ул******* хот, Сү******* дүүрэг, 1 дүгээр хороо, П******* гудамж, *******,******* давхар,*******01А тоотод байрлах, И*******Б ХХК /рд:6*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Ачуут бунханы өвөр б-4 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, Н*******ийн Н******* /рд:ГР/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 559,124.17 /таван зуун тавин есөн мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И*******Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Н.Н*******аас 559,124.17 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И*******Б ХХК нь хариуцагч Н.Н*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 559,124.17 /таван зуун тавин есөн мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 559,124.17 /таван зуун тавин есөн мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.Н******* нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хантуулын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч И*******Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 559,124.17 /таван зуун тавин есөн мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.Н******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,423.73 /арван долоон мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг далан гурван мөнгө/ төгрөгөөс 8,711.86 /найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 8,711.86 /найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг, хариуцагч Н.Н*******аас 8,711.86 /найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И*******Б ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ