Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00531

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2024/00531

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Сү******* дүүрэг, 8 дугаар хороо, Сү*******ын талбай-2, С******* барилгын 13 давхар, 1******* тоотод байрлах, А******* ХХК /рд:5*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Жаргалант, 5б-10 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, Н*******ийн Б /рд:ГМ*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9,244,165.76 /есөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бгаас 9,244,165.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Н.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,244,166 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан

9,244,165.76 /есөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Бд холбогдох 9,244,165.76 /есөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,856.66 /нэг зуун жаран хоёр мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгөөс 81,428.33 /наян нэгэн мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 81,428.33 /наян нэгэн мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.Бгаас 81,428.33 /наян нэгэн мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ