Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2024/00548

 

2024 10 24 104/ШШ2024/00548  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ын ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх Налайхын шилний үйлдвэрийн амаар үлээх цехэд зүлгэгчээр ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа ч тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1990-1993 онд Налайхын шилний үйлдвэрийн амаар үлээх цехэд зүлгэгчээр ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

2. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 231459 дугаартай хөдөлмөрийн дэврийн хуулбар, Налайх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.01.18-ны 06/124 тоот албан бичиг, Архивын газрын 2024.06.05-ны өдрийн 487 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.06.04-ний өдрийн 927, 928 тоот тодорхойлолтууд, БНМАУ-ын Түлш-Эрчим хүчний Яамны харьяа уурхайн барилгын трестийн даргын 1987.07.08-ны өдрийн 213 дугаартай Ажилд авах, 1987.10.20-ны 337 дугаартай ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалууд, БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харьяа шилний үйлдвэрийн даргын 1988.01.13-ны 07 дугаартай ээлжийн амралт олгох хуваарийг бтлах тухай, 1989.01.19-ний өдрийн 07 дугаартай дотроо шилжүүлэн ажиллуулах, шинээр ажилд авах, ур чадварын нэмэгдэл олгох тухай, тушаал хавсралтын хамт, 1991.01.08-ны өдрийн 3 дугаартай 1991 оны ээлжийн амралт олгох хуваарийг батлах тухай тушаал, Шилний үйлдвэрийн даргын 1992 оны 2 сарын 2-ны өдрийн 15 дугаартай Цагаан сарын баяраар ажиллах хүмүүсийн график батлах тухай тушаал хавсралтын хамт зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Б.*******, Ч. нарын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.******* ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй,1990-1993 оны тушаалууд олдохгүй байгаа тул 1990 оны 11 сарын сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 сарын сарын 25-ны өдрийг хүртэл Налайхын шилний үйлдвэрт зүлгэгчээр ажиллаж  байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Г.******* ажиллаж байсан байдалтай холбоотой 1990-1993 оны ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал олдохгүй байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Налайх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.01.18-ны 06/124 тоот албан бичиг, Архивын газрын 2024.06.05-ны өдрийн 487 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.06.04-ний өдрийн 927, 928 тоот тодорхойлолтууд зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан 1989.01.19-ний өдрийн 07 дугаартай дотроо шилжүүлэн ажиллуулах, шинээр ажилд авах, ур чадварын нэмэгдэл олгох тухай, тушаал хавсралтын хамт, 1991.01.08-ны өдрийн 3 дугаартай 1991 оны ээлжийн амралт олгох хуваарийг батлах тухай тушаал, Шилний үйлдвэрийн даргын 1992 оны 2 сарын 2-ны өдрийн 15 дугаартай Цагаан сарын баяраар ажиллах хүмүүсийн график батлах тухай тушаал хавсралтын зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Налайхын шилний үйлдвэрт зүлгэгчээр  ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Налайхын шилний үйлдвэрт зүлгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ын *******ийг 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Налайхын шилний үйлдвэрт зүлгэгчээр  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,*******0 дугаар зүйлийн*******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ