| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00825/И |
| Дугаар | 104/ШШ2024/00550 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2024/00550
| 2024 10 24 |
| 104/ШШ2024/00550 |
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 8 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД: *******/
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт миний хэргийг ээжээр маань буюу Ичинхорлоогийн *******т гэж буруу бичсэн тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *******ы ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас Налайх дүүргийн *******ны засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 769 тоот тодорхойлолт, Э.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дугаартай Сэлэнгэ аймаг Шаамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, МУ-ын Батлан хамгаалах Яам, Батлан хамгаалахын төв архивын 2024.09.23-ны өдрийн 058/1187 дугаартай лавлагаа, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фонд Чойр дахь конторын даргын 58 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх, комисс томилох ажил хүлээлцүүлэх тухай, 90 дугаартай ээжлийн амралт олгох тухай, 1988.09.27-ны өдрийн 77 дугаартай галын бүлгэм салаа зохион байгуулах тухай, 1989.05.302-ны өдрийн 21 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх, өөрчлөх тухай, 1994.01.04-ний өдрийн 46 дугаартай буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалууд, БНМАУ-ын Сангийн аж ахуй Яамны харьяа Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1988.07.02-ны 97 дугаар ажилд томилж тэтгэмж олгох тухай, 1984.07.24-ний өдрийн 174 дугаартай цэргийн албанд татгадсан хүмүүст гэнэт халагдсаны мөнгө, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. гэрч Д.*******,Т.******* нарыг мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч *******ы *******ийг хөдөлмөрийн дэвтэрт Ичинхорлоо ******* гэж буруу бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Э.******* хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Ичинхорлоо ******* гэж буруу бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Налайх дүүргийн *******ны засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 769 тоот тодорхойлолт, Э.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, ******* дугаартай Сэлэнгэ аймаг Шаамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, МУ-ын Батлан хамгаалах Яам, Батлан хамгаалахын төв архивын 2024.09.23-ны өдрийн 058/1187 дугаартай лавлагаа, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фонд Чойр дахь конторын даргын 58 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх, комисс томилох ажил хүлээлцүүлэх тухай, 90 дугаартай ээжлийн амралт олгох тухай, 1988.09.27-ны өдрийн 77 дугаартай галын бүлгэм салаа зохион байгуулах тухай, 1989.05.30-ны өдрийн ажилд авах, ажлаас чөлөөлөх, өөрчлөх тухай, 1994.01.04-ний өдрийн 46 дугаартай буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалууд, БНМАУ-ын Сангийн аж ахуй Яамны харьяа Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн даргын 1988.07.02-ны 97 дугаар ажилд томилж тэтгэмж олгох тухай, 1984.07.24-ний өдрийн 174 дугаартай цэргийн албанд татгадсан хүмүүст гэнэт халагдсаны мөнгө, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.*******, Т.******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.4 эрх олгосон ямэр нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он сар өдөр, нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.*******ийг Ичинхорлоо ******* гэж буруу бичсэн ******* дугаартай Сэлэнгэ аймаг Шаамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* дугаартай Сэлэнгэ аймаг Шаамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 сарын 22-ны өдөр олгогдсон Ичинхорлоо ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ы ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ