Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2024/00551

 

2024 10 30 104/ШШ2024/00551

 

 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* тоотод оршин суух, *******ын /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,729,834.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.729.834,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 16.729.834,99 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 10 хувааж, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 1 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 2 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 3 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 4 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 1.672.983,99 төгрөгөөр төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.гээс зээлийн гэрээний үүрэгт 16.729.834,99 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 16.729.834,99 төгрөг гаргуулах, хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 16.729.834,99 төгрөгийг 10 хувааж, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 1 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 2 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 3 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 4 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 1.672.983,99 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241.600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 120.800 төгрөгийг улсын төсвөөс, 120.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16.729.834,99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 16.729.834,99 төгрөг гаргуулах, хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 16.729.834,99 төгрөгийг 10 хувааж, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 1 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 2 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 3 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 4 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 5 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 1.672.983 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 1.672.983,99 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241.600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 120.800 төгрөгийг улсын төсвөөс, 120.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ