Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2024/0036

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Таван Эрдэнэ групп ХХК-иас Сүмбэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Б/07, Б/09, 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/29, 2016 оны 09 сарын 19-ний Б/82, Б/83, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн Б/86, Б/87, Б/89, Б/91, Б/92, Б/94, Б/97, Б/98, Б/99, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Б/218, 2018 оны 05 сарын 10-ны Б/44, 2018 оны 10 сарын 24-ний Б/68, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Таван эрдэнэ групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын засаг даргад холбогдох тусгаарласан хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Төв аймгийн Сүмбэр сумын засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны Б/07, Б/09, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний Б/29, 2016 оны 09 сарын 19-ний Б/82, Б/83, 09 дүгээр сарын 27-ны Б/86, Б/87, Б/89, Б/91, Б/94, Б/97, Б/98, Б/99, 2017 оны 12 сарын 25-ны Б/218, 2018 оны 05 дугаар сарын 10-ны Б/44, 2018 оны 10 дугаар сарын 24-ны Б/68, 2019 оны 05 дугаар сарын 20-ны Б/38 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Таван Эрдэнэ групп ХХК-иас Сүмбэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Б/07, Б/09, 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/29, 2016 оны 09 сарын 19-ний Б/82, Б/83, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн Б/86, Б/87, Б/89, Б/91, Б/92, Б/94, Б/97, Б/98, Б/99, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Б/218, 2018 оны 05 сарын 10-ны Б/44, 2018 оны 10 сарын 24-ний Б/68, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Таван Эрдэнэ групп ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 18-ны 03 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжинд итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжингээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ..., 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн үр дагавар тайлбарласан баримттай танилцаж гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Таван Эрдэнэ групп ХХК-иас Сүмбэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Б/07, Б/09, 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/29, 2016 оны 09 сарын 19-ний Б/82, Б/83, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн Б/86, Б/87, Б/89, Б/91, Б/92, Б/94, Б/97, Б/98, Б/99, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Б/218, 2018 оны 05 сарын 10-ны Б/44, 2018 оны 10 сарын 24-ний Б/68, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь уг тусгаарласан хэрэгт тусдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР