| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00837/И |
| Дугаар | 104/ШШ2024/00555 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2024/00555
2024 10 30 104/ШШ2024/00555
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,758,306.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,758,306.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,758,306.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 5 хувааж, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөгөөр төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 5,758,306.05 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5,758,306.05 төгрөг гаргуулах, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,758,306.05 төгрөгийг 5 хувааж, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-нд төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 107,083 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 53,541.5 төгрөгийг улсын төсвөөс, 53,541.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,758,306.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5,758,306.05 төгрөг гаргуулах, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,758,306.05 төгрөгийг 5 хувааж, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,151,661 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-нд төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 107,083 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 53,541.5 төгрөгийг улсын төсвөөс, 53,541.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ