Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2025/00014

 

 

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2025/00014

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01228/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Чимэддоржийн Б- нь Х аймгийн Тсуманд 1964 онд Чимэддоржийн хүү болон мэндэлсэн бөгөөд эургуулийн насанд хүртлээ эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдарч байгаад эургуулийн насанд хүрч Х аймгийн Тсумын 8 жилийн дунд сургуулиа төгсөөд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Би цэргээс халагдаж ирээд Х аймгийн Т сумын Я- нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тракторын жолоочоор анх томилогдсон боловч трактор хүрэлцэхгүй улмаас туслах үйлдвэрийн бригадад галч манаачаар, мөн нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байхад уурын зуух маань сумын ахуйн үйлчилгээний мэдэлд шилжихэд уурын зуухаа дагаад Х аймгийн Тсумын Нийтийн аж аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар тус тус ажилласан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, цалин хөлсний лавлагаа гарч ирэхгүй байгаа зэргээс миний ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ч.Б- миний Х аймгийн Тсумын Я- нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл галч манаачаар, Х аймгийн Тсумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Ч.Б-гийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Тсумын Я- нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11/702 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.

 

  Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Ч, Б.Т нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Б-гийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нь Х аймгийн Т сумын Я- нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл галч манаачаар, Х аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесариар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

Хөвсгөл аймгийн Я- нэгдлээс 1990 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чимэддоржийн Б- нэрээр нээж олгосон

Ажлын тухай мэдээний хэсэгт:

1.1982.06.25. Хугацаат цэргийн албанд татав. Х аймгийн Цэргийн хэлтсийн даргын 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар,

2. 1985.08.09. Хугацаа дууссан тул бэлтгэлээр халав. Ангийн захирагчийн 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 210 тоот тушаалаар,

3.1986.11.20. Нэгдэлд тракторын жолоочоор томилов. Т сумын Я- нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр тушаалаар,

4. 1991.06.25. Өөр ажил хийх болсон тул ажлаас нь чөлөөлөв. Я- нэгдлийн даргын 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 17-р тушаалаар,

5. 1991.07.20. Т НАААҮ-ний төвд уурын зуухны слесариар авч ажиллуулав. Т  НАААҮ-ний төвийн даргын 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар тушаалаар,

6. 1995.06.01. НАААҮ-ний төв хувьчлагдсан тул ажлаас нь чөлөөлөв. Т  НАААҮ-ний төвийн даргын 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар,

7. 1998.08.25. Хилийн ***-р ангид сантехникийн слесариар томилон ажиллуулав. Хилийн *** дугаар отрядын даргын 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар,

8.1999.04.11. Өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж халав. Хилийн 47 дугаар отрядын даргын 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар,

Улсад ажилласан хугацааг 11 жил 2 сараар тооцов гэж бичигдэж Нийгмийн халамжийн хяналтын улсын байцаагчийн гарын үсэг зурагдаж, тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас (хх-ийн 5-6 дугаар хуудас),

 

Х аймгийн Тсумын Я- нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай 1. ...авто гражийн манаачаар Ч.Б- ... нарыг 20/VI ны өдрөөс эхлэн тус тус томилсугай. ... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас, (хх-ийн 7-8 дугаар хуудас)

Чимэддоржийн Б-гийн Х аймгийн Тсумын Я- нэгдэлд традторын жолоочоор 1987 оноос 1991 онуудад ажилласан хугацаанд авсан цалин хөлсний түүвэрт Х аймгийн Т  сумын засаг даргын Тамгын газрын Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 9 хуудас (хх-ийн 18-26 дугаар хуудас),

Ч.Б-ийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Т, ажилд орсон он: 1987, эрхэлдэг ажил: уурын зуухны галч, эрхэлж эхлэсэн он: 1987, оршдог сум, район: Т сум ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 32 дугаар хуудас),

Ч.Б-ийн  Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: Х аймгийн Тсумын 8-н жилийн дунд сургуулийн 7 дугаар ангид сурагч ... гэж 1981 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),

Ч.Б-ийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21(А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),

Х аймгийн Архивын тасгын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11/702 дугаартай Х аймгийн Тсумын Я- нэгдлийн даргын 1986-1988 онуудын боловсон хүчинтэй холбоотой буюу Б тушаал, Түнэл сумын Нийтийн ахуй үйлчилгээний баримт манай архивд тус тус шилжиж ирээгүй байх тул иргэн Ч.Б-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Мөн 1991 оны нэгдлийн даргын тушаалыг шүүж үзэхэд Ч.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал хадгалагдаж үлдээгүй байна. гэх албан бичиг 1 хуудас,

Х аймгийн Тсумын засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай Тус сумын Я- нэгдлийн 2 дугаар бригадад ажиллаж байсан Ч-ийн Б-н 1987-198, 1990-1991 онд ажиллаж байсан цалин хөлсний лавлагааг 70 дугаар данснаар түүвэрлэн хүргүүлэв. Нийтийн ахуй үйлчилгээний баримт манай архивд шилжиж ирээгүй учир лавлагааг гаргах боломжгүй байна. гэх албан бичиг 1 хуудас

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Н.Ч-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Намайг Х аймгийн Тсумын Я- нэгдэлд механикчаар 1987 оны 7 дугаар сард томилогдон ороход Ч.Б- нь туслах үйлдвэрийн бригадад авто гражид галч манаачаар ажиллаж байсан. Надаас жил гарны өмнө ажилд орсон гэж байсан. Тэгээд тэр үеэс хойш бид хоёр 1991 оны зун хүртэл хамт ажиллаж байгаад Ч.Б- нь сумын уурын зууханд слесариар шилжин ажиллах болсон. Уг нь уурын зуух маань сумын захиргааны мэдэлд байж байгаад нэгдэл хувьчлагдахад сумын Ахуйн үйлчилгээний мэдэлд шилжин очсон. Ч.Б- нь сумын ахуйн үйлчилгээний төвийг 1995 оны эхээр хувьчлагдан тартал слесариар тасралтгүй ажилласан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 45-47 дугаар хуудас)

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Т-ын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Намайг Х аймгийн Тсумын Я- нэгдэлд жолоочоор ажиллаж байхад Ч.Б- нь цэргээс халагдаж ирээд 1986 оноос туслах үйлдвэрийн бригадад анх тракторын жолоочоор ажилд орж байсан. Тэр үеэс хойш тус нэгдэлд авто гражийн галч манаач, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан ба бид хоёр 1991 оны зун хүртэл хамт ажиллаж бөгөөд Ч.Б- нь сумын уурын зууханд слесариар ажиллахаар болоод нэгдлээс гарсан юм. Уг нь уурын зуух маань сумын нэгдлийн мэдэлд байж байгаад нэгдэл хувьчлагдахад сумын Ахуйн үйлчилгээний мэдэлд шилжин очсон. Ч.Б- нь сумын ахуйн үйлчилгээний төвийг 1995 оны эхээр хувьчлагдан тартал слесариар тасралтгүй ажилласан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 45-47 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,

 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

 

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Б- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ч.Б-гийн Х аймгийн Тсумын Я- нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл галч манаачаар , Х аймгийн Тсумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн Х аймгийн Тсумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан хугацаа нь Ниймгийн даатгалын Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн Тсумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д Ч.Б-ийн Х аймгийн Т сумын Я- нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл галч манаачаар, Х аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА