Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2020/00393/и |
Дугаар | 29 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 29
*******т ******* *******-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* хот, ******* *******, , тоотод байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, ******* , багт байрлах “******* *******” *******-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн даргаар Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 242,202,500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “******* Групп ******* нь уул уурхайн, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборлолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий н түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно.
Хариуцагч ******* Скай ******* нь нэхэмжлэгч ******* Групп *******-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно.
Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн.
Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлбөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-т заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно.
“Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15 000 000 төгрөгөөр тооцоход 360 000 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч ******* Скай *******-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасаж тооцоход ******* Скай *******-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно.
Үүн дээр хариуцагч ******* Скай *******-ийн нэхэмжлэгч ******* Групп *******-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл 242 202 500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компанийн хохирлыг гаргуулж өгнө үү “гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нь *******т *******-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242,202,500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг сөрөг сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 7.8-д заасан төлбөр төлөх үүргээ ******* ******* ******* нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зөрчсөн тул мөн өдрөөс эхлэн гэрээний 9.4-д зааснаар нэг авто ачигчийн түрээсийн төлбөрийг 1 сард 15,000,000 төгрөг, хоёр авто ачигч нийт нэг сард 30,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлүүлэхээр тооцон 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх гэрээний нийт үргэлжлэх 6 сарын хугацаагаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 180,000,000 төгрөг төлүүлэхээр хариуцагч “******* *******” *******-ийн төлсөн 118,219,500 төгрөгийг хасаад 61,780,500 төгрөгийг,
2. Гэрээний хугацаа дууссан 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл “******* *******” ******* нь хоёр авто ачигчийг буцааж өгөлгүй эзэмшил, ашиглалтдаа байлгаснаас “******* *******” *******-ийн олох ёстой байсан орлого буюу учирсан хохирлыг
а/ гэрээ цаашид үргэлжилсэнд тооцож
б/ Гэрээний 9.4-д заасан төлбөрийн хэмжээгээр 1 сард авто ачигчийн төлбөр 30,000,000 төгрөг 6 сард 180,000,000 төгрөгөөр тооцож 241,780,500 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 422,000 төгрөг нийт 242,202,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр:“ 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 206 дугаар зүйлийн 206.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******-д холбогдох 242,202,500 /хоёр зуун дөчин хоёр сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* ******* *******-иас 118,219,500 /нэг зуун арван найман сая хоёр зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан ******* ******* *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 /нэг сая гурван зуун жаран найман мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ************** *******-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,447 /найман зуун наян есэн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамж 889,447 /найман зуун наян есэн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан ******* ******* *******-д олгосугай” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4 дэх заалтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
Учир нь зохигчийн хоорондох гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдаж, төлөөлөл бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдгээр албажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа болно.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд “******* *******” ******* болон “******* *******” *******-иудын гэрээнд “түрээслэгч үүргээ зөрчсөн тохиолдолд уг гэрээг түрээсийн гэрээ гэж үзэх агуулгыг тусгажээ. Гэрээний дээрх заалт нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, гэрээний талуудын чөлөөтэй зарчимд нийцсэн байдаг.
Ийм байхад анхан шатны шүүх гэрээний 9.4 дэх заалтын агуулга хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр “******* *******” *******-ийн “******* *******” *******-иас түрээсийн төлбөр шаардах эрхийг үгүйсгэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан, санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэх харилцан эсрэг агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг зөрчиж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-д давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “******* *******” *******-иас 242,202,500 төгрөг гаргуулж, “******* *******” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, “******* *******” *******-иас 118,219,500 төгрөгийг гаргуулах “******* *******” *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтүүдийг оруулахыг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь ************** *******-нд холбогдуулан түрээсийн төлбөр 241,780,500 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг нийт 242,202,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ************** ******* нь ******* ******* *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* *******-нд холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн байна. Мөн ************** ******* нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах” гэж тодруулжээ.
Харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн нэг авто ачигч машины өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
“******* *******” ******* нь “**************” *******-нд XG951HL маркийн тус бүр нь 52500 америк долларын үнэтэй 2 ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 62250 ам доллароор түрээслүүлж, түрээслэгч “******* Скай” *******-иас түрээсийн төлбөрийг төлж дуусмагц түүний өмчлөлд түрээсийн зүйл болох 2 авто ачигчийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхээр тохиролцон, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар ************** ******* нь түрээсийн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ******* ******* ******* нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйл буюу 2 ширхэг авто ачигчийг буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний үед талууд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах нь эн тэргүүний зорилт биш, харин эд хөрөнгийг бусдын санхүүжилтийн тусламжтайгаар эзэмшиж, ашиглах буюу хөлслөх боломжтой болох нь лизинг хүлээн авагчийн үндсэн зорилго байдаг.
Талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ нь “түрээслүүлэгч ******* ******* ******* нь гэрээний зүйл болох 2 ширхэг авто ачигч машиныг түрээслэгч ************** *******-нд түрээслэн ашиглуулахад зориулан бүрэн төгс санхүүжилт өгөх зорилготой санхүүгийн түрээсийн гэрээ гэхээс илүүтэй гэрээний зүйлийг 6 сарын дараа өмчлөлд нь шилжүүлэхийг гол хүсэл зоригоо болгосон зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна”. Өөрөөр хэлбэл уг 2 ширхэг авто ачигч машиныг түр хугацаагаар ашиглуулах бус харин анхнаасаа гэрээ байгуулахдаа урьдчилгаа тохирч, үнийг хэсэгчлэн төлөх, үүнийхээ төлөө хүү тооцох, улмаар гэрээ дууссаны дараа өмчлөлд нь бүрмөсөн шилжүүлэх зорилготой байжээ.
Тухайлбал талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1 дүгээр зүйлд Гэрээний зорилго: “Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлд байгаа хоёр ширхэг XG951HL маркийн авто ачигч машиныг 52.500$-аар үнэлж түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд тодорхой хугацаагаар төлбөртэйгээр шилжүүлэх, түрээслэгч түрээсийн зүйл ашигласны төлбөр төлөх, түүнийг худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.” гэжээ.
Түүнчлэн өндөр үнийн дүнтэй буюу тус бүр нь 52.500 ам долларын үнэтэй 2 ширхэг авто ачигч машины үнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхдөө сарын 2 хувийн хүү тохирсон нь “бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг” гэхээсээ илүүтэй “бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг” гэж үзэхээр байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй.
Худалдагч ******* ******* ******* нь 2 ширхэг авто ачигч машиныг бүрмөсөн буцааж авсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах, худалдан авагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг худалдагчаас шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* *******-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* *******-ийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч нь **************” *******-иас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,960,060 /нэг сая есөн зуун жаран мянга жар/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,960,060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР