| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2025/00019/И |
| Дугаар | 310/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 310/ШШ2025/00020
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь нэхэмжлэгч ******* ******* ******* ны 242545 /хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун дөчин таван/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7533 /долоон мянга таван зуун гучин гурван/ төгрөгөөс 3766.5 /гурван мянга долоон зуун жаран зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг үлдээж, төсвийн орлогоос 3766.5 /гурван мянга долоон зуун жаран зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******аас 3766.5 /гурван мянга долоон зуун жаран зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ******* ******* ******* нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ