| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00362/И |
| Дугаар | 310/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00023
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* ******* овогт ******* ******* нар нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 3077248.76 /гурван сая далан долоон мянга хоёр зуун дөчин найман төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64185.98 /жаран дөрвөн мянга нэг зуун наян таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгөөс 32092.99 /гучин хоёр мянга ерэн хоёр төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 32092.99 /гучин хоёр мянга ерэн хоёр төгрөг ерэн есөн мөнгө/төгрөгийг, хариуцагч Ө.*******, Г.******* нараас 32092.99 /гучин хоёр мянга ерэн хоёр төгрөг ерэн есөн мөнгө/төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ