Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00026

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь 22594945.98 /хорин хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 5016920.48 /таван сая арван зургаан мянга есэн зуун хорин төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгөөр бууруулж, үлдэх 17578024.98 /арван долоон сая таван зуун далан найман мянга хорин дөрвөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270924.23 /хоёр зуун далан мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгөөс 135462.115 /нэг зуун гучин таван мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг нэг зуун арван таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 135462.115 /нэг зуун гучин таван мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг нэг зуун арван таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 135462.115 /нэг зуун гучин таван мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг нэг зуун арван таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ