| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00385/И |
| Дугаар | 308/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 308/ШШ2025/00038
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 308/ШШ2025/00038 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Б-Эийн Э, Б овогт Чийн Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Ш.А, Ш.У, хүү Ш.Л-О нарыг эх Б.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Ш.А, 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн охин Ш.У, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ш.Л-О нарыг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ч.Шээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хэн аль нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн талаар Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Дорноговь аймаг С сум 1 дүгээр баг, Дийн 8** тоот /хуучин хаяг С 1-р баг, Дгийн * гудамж, ** тоот /54 мкв талбай бүхий хувийн сууц, /гражтай/, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 500 мкв газрыг эхнэр Б.Э, охин Ш.А, Ш.У, хүү Ш.Л-О нарын нэр дээр шилжүүлж өмчлүүлэхээр /хүүхдүүдийг насанд хүртэл Э уг эд хөрөнгийг дур мэдэн зарж борлуулах эрхгүйгээр, хүүхдүүд насанд хүрсэн хойноо уг өмчөө хэрхэх нь тэдний асуудал болно/ Б.Э миний бие уг эд хөрөнгөө Ч.Шгийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулахгүй байхаар эвлэрч гэрээ байгуулсныг баталсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Эрдэнэ-Уянгад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Шгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ