| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 184/2024/08485/И |
| Дугаар | 304/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2025/00009
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 29 дүгээр хороо, М*******, Москва бизнес төвд байрлах, Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 2 дугаар багт оршин суух, Б*******ын Э*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,413,818 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Э*******гөөс 1,413,818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,413,818 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,413,818 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,413,818 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,572 /гучин долоон мянга таван зуун далан хоёр/ төгрөгөөс 18,786 /арван найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 18,786 /арван найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч Б.Э*******гөөс 18,786 /арван найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ