| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00561/И |
| Дугаар | 304/ШШ2025/00010 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00010
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Т******* сум, 3 дугаар багт оршин суух, Ө******* овогт И*******гийн Э******* /рд:ГЙ*******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай *******1/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч И.Э******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цо******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч И.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Т******* сумын Ш******* нэгдэл-д 1985 оноос 1994 онд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч И.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай И.Э*******ын Т******* сумын Ш******* нэгдэлд 1985-1988 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Батлан хамгаалахын төв архивын 7537 дугаартай И.Э*******ын хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 13-р хуудас/,
-шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулсан /хэргийн 30-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Б, Б.О нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч И.Э*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.И.Э******* нь Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэл-д 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:
- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай И.Э*******ын Т******* сумын Ш******* нэгдэлд 1985-1988 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Батлан хамгаалахын төв архивын 7537 дугаартай И.Э*******ын хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,
-Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа,
-гэрч : Б.Оийн Би Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэлд 1977 онд малчнаар ажилд орсон. Нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан. И.Э******* нь айлын хамгийн бага хүүхэд юм. Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэлд ээжийгээ дагаж малчнаар ажилладаг байсан. Сүүлд гэр бүл зохиогоод малчнаар ажиллаж байсан. И.Э******* нь Т******* сумын Хужирт багт мал маллаж байсан. Нэгдэл 1990 онд татан буугдсан гэх мэдүүлэг,
-гэрч Б.Байгалмаагийн: Би Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэлд 1978 онд малчнаар ажилд орсон. Нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан. И.Э******* нь Ш******* нэгдэлд ээжийгээ дагаж малчнаар ажиллаж байсан. Сүүлд бие даан малчнаар ажилласан. И.Э*******тай олон жил айл аймаг явсан. Т******* сумын Хужирт багт мал маллаж байсан. Нэгдэл 1990 оны эхээр татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч И.Э*******ыг Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэл-д 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэл-д 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж тайлбар өгсөн болохыг дурдсугай.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө******* овогт И*******гийн Э******* /РД:ГЙ*******/-ыг Б******* аймгийн Т******* сумын Ш******* нэгдэл-д 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ