| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02101/И |
| Дугаар | 142/шш2024/01490 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 142/шш2024/01490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *********-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********* нь 1969 онд Булган аймагт төрсөн. ********ийн Дулааны Цахилгаан станцад 20 гаруй жил хүнд нөхцөлд ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 55 нас хүрч, улсад 20 гаруй жил, хүнд нөхцөлд 20 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гаргах хуулийн шаардлага хангасан боловч хөдөлмөрийн дэвтэрт буруу бичилт хийсэн заавал шүүхээр зөвтгүүлэх шаардлага гарсан тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд
**********ийн 1990 оны ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэрийг ************ гэж овог буруу бичсэн эсэхийг зөвтгүүлэх, уг дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгох;
Миний бие *********нь ****** дугаартай Цэргийн батлахаар 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ********* хотоос 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 дугаар цэргийн ангид алба хааж, Батлан хамгаалах сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр халагдсан боловч миний овгийг ********* нэрийг ********** гэж буруу бичсэн нь хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар гарч байх тул овог нэр зөвтгүүлэх, цэргийн албан хаасан гэдгийг тогтоолгох;
Монгол барилга нэгдлийн харъяа эрдэнэт дахь монгол ажилчдын захиргааны даргын тушаал 1987 оны Ажилд томилох, тэтгэмж олгох тухай 270 дугаар тушаал, 1988 оны Юдугар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 368 дугаар тушаалуудад **********ийн ****** гэдгийг **********гэж буруу бичсэн тул зөвтгүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт Монгол барилга нэгдлийн харъяа ********хот дахь Монгол ажилчдын захиргаанаас олгосон 370145 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, *****аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1987 оны 01 сарын 08-нд олгосон 637663 тоот Цэргийн батлах, Монгол барилга нэгдлийн харъяа Эрдэнэт дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажилд томилох, тэтгэмж олгох тухай 1987 оны 07 сарын 28-ны өдрийн 270 дугаар тушаал, мөн Монгол барилга нэгдлийн харъяа ****** дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажлаас чөлөөлөх тухай 1988 оны 10 сарын 19-ний өдрийн 368 дугаартай тушаал зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, Монгол ажилчдын захиргааны даргын тушаал, Иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
-Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 11 сарын 13-ны өдөр Монгол барилга нэгдлийн харъяа ****** хот дахь Монгол ажилчдын захиргаанаас олгосон ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр ********* гэж буруу бичигдсэн,
-Түүнчлэн 1988-09-29-ний өдрөөс 1990-10-16-ны өдөр хүртэл Ардын Армийн 186 дугаар ангид цэргийн алба хаасан бөгөөд ****** тоот Цэргийн батлах дээр ************ гэж буруу бичигдсэн
-Монгол барилга нэгдлийн харъяа ********* дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажилд томилох,тэтгэмж олгох тухай 1987 оны 7 сарын 28-ны өдрийн 270 дугаар тушаал,мөн Монгол барилга нэгдлийн харъяа ******** дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажлаас чөлөөлөх тухай *********оны 10 сарын 19-ний өдрийн 368 дугаартай тушаалуудад ******** гэдгийг ******** гэж тус тус буруу бичигдсэн байна.
Нэхэмжлэгч **********нь 1990 оны 11 сарын 13-ны өдөр Монгол барилга нэгдлийн харъяа ****** хот дахь Монгол ажилчдын захиргаанаас олгосон ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ***** аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1987 оны 01 сарын 08-нд олгосон **** тоот Цэргийн батлах, Монгол барилга нэгдлийн харъяа ******дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажилд томилох, тэтгэмж олгох тухай 1987 оны 07 сарын 28-ны өдрийн 270 дугаар тушаал, мөн Монгол барилга нэгдлийн харъяа********дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажлаас чөлөөлөх тухай 1988 оны 10 сарын 19-ний өдрийн 368 дугаартай тушаал зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, Монгол ажилчдын захиргааны даргын тушаал, Иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******** нь 2016 оны 07 сарын 21-ний өдөр олгосон иргэний үнэмлэх,1995 оны 03 сарын 09-ний өдрийн № 1***** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 сарын 01-ний өдрийн ННД №**** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 сарын 01-ний өдрийн НДД № а 0340731 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд дээр ************гэж зөв бичигдсэн байна. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлолх баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Нэхэмжлэгч ********нь 1990 оны 11 сарын 13-ны өдөр Монгол барилга нэгдлийн харъяа ********хот дахь Монгол ажилчдын захиргаанаас олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ******** аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1987 оны 01 сарын 08-нд олгосон ********* тоот Цэргийн батлах, Монгол барилга нэгдлийн харъяа ****** дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажилд томилох, тэтгэмж олгох тухай 1987 оны 07 сарын 28-ны өдрийн 270 дугаар тушаал, мөн Монгол барилга нэгдлийн харъяа********* дахь Монгол ажилчдын захиргааны даргын Ажлаас чөлөөлөх тухай 1988 оны 10 сарын 19-ний өдрийн 368 дугаартай тушаал зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН