Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 142/шш2024/01491

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***********ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: **********ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******** нь **************-той 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/5234 халамжийн тэтгэвэрт барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 965,046 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20% хувь байхаар, 11 сарын хугацаатай, халамж барьцаалсан зээл зориулалтаар авсан. Зээлдэгч *********нь зээл авах үедээ О**********, 19-р баг Их залуу баруун задгай 18 гудамж 15 тоотод хууль ёсны бүртгэлтэй оршин сууж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчин одоог хүртэл зээлийн эргэн төлөлт төлөөгүй. Бүртгэлтэй хаяг дээр очиход хаана байгааг нь мэдэхгүй гэсэн хариуг өгдөг. Одоо түүний оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Зээлдэгч ********/***************бүртгэлтэй хаяг: ********тоот Утас: *******, гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч *******-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.

3.******нь *****-ай 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/5234 халамжийн тэтгэвэрт барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 965,046 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20% хувь байхаар, 11 сарын хугацаатай, халамж барьцаалсан зээл зориулалтаар зээлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй удаа дараа зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

4.Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч хариуцагч нарт холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул *******-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс **********-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар ****** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн ***************-ыг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу ********ыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН