| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02031/И |
| Дугаар | 142/шш2024/01494 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 142/шш2024/01494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О***********-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: *********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********нь ******** оны 08 сарын 29-нд ******** хотод эцэг ********* эх *********** нарын хүүхэд болон төрсөн. Улмаар ерөнхий боловсролын сургууль төгсөөд 1988 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж ардын армийн 311 дүгээр ангид 2/хоёр/ жил цэргийн алба хаагаад 1990 онд энгийнээр халагдсан. Миний бие нь 1991 оны 12 сарын 01-ээс Уулы баяжуулах******* үйлдвэрт орж Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт гагнууочнаар одоо хүртэл ажиллаж байна. Одоо 55 настай ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 28-ны А/221 дүгээр тушаалаар баталсан жагсаалтын хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан. Гэтэл ажилласан жил тооцуулахад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж зааснаар мөн хуулийн 1.4 дүгээр зүйлд байлдагч хамаарч байгаагаар цэргийн алба хаасан хугацаагаа тооцуулах гэтэл Батлан хамгаалах яамны төв архивын 2024.10.17-ны лавлагаагаар миний эцгийн нэрийн *****************гэж тухайн цэргийн албанд татсан БХЯ-ны сайдын 1988.10.16-нй х/524 дүгээр, цэргийн албанаас халсан 1990.10.11-ний 12 дугаар тушаалд бичсэнээр лавлагаа ирсэн. Тодруулж асуухад одоо БХЯ-ны сайдын тэр үеийн тушаалыг нөхөн гаргаж залруулах боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүл гэдэг хариу өгсөн болно. Иргэний бүртгэлийн мэдээллийн санд миний төрсний болон иргэний бичиг баримт, мөн хөдөлмөрийн харилцааны бүх мэдээлэлд эцэг ********гэж бүртгэгдсэн байгаа. Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар БХЯ-ны сайдын 1********үгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, мөн сайдын 1990.10.11-ний 12 дугаар тушаалаар цэргийн албанаас халсан ********миний эцгийн нэр ********** болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ********ын иргэний үнэмлэхийн лавлагаа, * оны 10 дугаар сарын 24-ний өдри********йн лавлагаа, ********ын төрсний бүтгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн архивын лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
***** нь хугацаат цэргийн албанд татагдан ****** оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ********* оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Ардын армийн 311 дугаар ангид цэргийн алба хааж************дугаарын цэргийн батлахтай халагдсан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүний цэргийн алба хаасан болон ****** дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэстэй байна.
****** оны 10 дугаар сарын 16-нд олгосон *******дугаартай цэргийн батлах дээр түүний нэрийг ******** гэж буруу бичсэн болох нь тогтоогдож байна.
******** оны 09 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 284 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, ********дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагаар *********** болох нь тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *********оны 10 дугаар сарын 16-нд олгосон*********дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд ******** гэж буруу бичигдсэн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН