Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 142/шш2024/01499

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: **********-ийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********* нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл *********аймгийн хилийн цэргийн 0131 дүгээр ангид цэргийн албанд алба хаасан. Өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн алба хаасан архивын лавлагаа, баримт олдохгүй ажилласан жил тооцох боломжгүй байгаа тул********* аймгийн хилийн цэргийн 0131 дүгээр ангид 1986.07.01-ний өдрөөс 1988.08.15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, ******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, *********ийн цэргийн батлах /хх-4/, ********ын ерөнхий газрын 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 08/2354 дугаартай албан бичиг /хх-6/, хамт цэрэгт алба хаасан ************ы тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.**********нь **********аймгийн хилийн цэргийн 0131 дүгээр ангид 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь:

Тагнуулын ерөнхий газрын албан бичиг, цэргийн батлах, хамт алба хааж байсан ********-ы тодорхойлолт, түүний цэргийн батлахын хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***********-ыг ******** аймгийн хилийн цэргийн ******** дүгээр ангид *****оны 07 сарын 01-ний өдрөөс ***** оны 08 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН