Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2024/00772

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2024/00772

Улаанбаатар хот

 

 

2024 12 18 103/ШШ2024/00772

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******ын гудамж 1******* тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,*******80,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч ******* ******* овгийн ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,*******80,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ******* нь 2019 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 2,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 40 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 420,000 төгрөгийг эргэн төлж, үлдэх 1,*******80,000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль альнийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу *******ээс 1,*******80,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 1,*******80,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь 1,*******80,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,*******80,000 төгрөг /нэг сая таван зуун наян мянган/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 40,230 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 20,11******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ