| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/02075/И |
| Дугаар | 307/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2025/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/02075/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,
******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр оролцов.
(Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
******* нь ******* 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр BOX-ийг 10 сар түрээслээд өөрийн өмч болгохоор тохиролцсон. Ингэхдээ BOX авахдаа 15000 юань өгнө үүний 11000 юань нь BOX-н түрээсийн мөнгө 4000 юань нь барьцаа мөнгө гэж тохиролцсон байдаг. Үүнээс нь эхний 2 сарын түрээсийн төлбөрийг төлж, үлдэгдэл сарын түрээсийн төлбөрийг өдийг хүртэл төлөөгүй ба төлнө гэдгээ илэрхийлсэн боловч төлөхгүй байгаа, сүүлдээ утасны дугаар нь холбогдохоо больж, холбоо барихаа больж алга болсон. Тэрээр бичгээр байгуулсан хэлцэлд иргэний үнэмлэхийг хавсаргасан ба тус бичиг баримтад бичигдсэн хаяг болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 18 гудамж 295 тоотод оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Хариуцагч ******* одоо хүртэл холбоо барьж чадахгүй, оршин байгаа хаягийг олж, тодорхойлж чадахгүй байгаа учир нэхэмжлэл гаргаж чадалгүй өдийг хүрсэн. Иймд оршин байгаа хаяг нь тодорхойгүй байгаа хариуцагч этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь шийдвэр гаргаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл, BOX түрээсэлж өөрийн өмч болгох тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... бичгээр байгуулсан хэлцэлд иргэний үнэмлэхийг хавсаргасан ба тус бичиг баримтад бичигдсэн хаяг болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 18 гудамж 295 тоотод оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Хариуцагч ******* одоо хүртэл холбоо барьж чадахгүй, оршин байгаа хаягийг олж, тодорхойлж чадахгүй байгаа учир нэхэмжлэл гаргаж чадалгүй өдийг хүрсэн. Иймд оршин байгаа хаяг нь тодорхойгүй байгаа хариуцагч этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэж тайлбарлаж, шүүхэд хандсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь *******д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
5. Иймд ******* регистрийн дугаартай овогт эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* регистрийн дугаартай овогт эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. ын хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт гаргагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утас /*******/ болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА