| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0033/З |
| Дугаар | 123/ШШ2024/0041 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 123/ШШ2024/0041
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын гомдлоор Чингис хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Ч.Төр-Эрдэнэд холбогдох гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ч.Төр-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Чинбат овогтой Төр-Эрдэнэ миний бие Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хорио цээрийн албаны Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 0091196 дугаартай шийтгэлийн хуудас (маягт 2) холбогдогч Өү Би Топ ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд хуулийн заалтны бичиглэлийн алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.
Тиймээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Тухайн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын хорио цээрийн албаны Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч Ч.Төр-Эрдэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн холбогдогч Б.Алтантуяад шийтгэл оногдуулсан 0091196 дугаартай шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.21.4 гэж бичиж мөн холбогдогч Б.Алтантуяа гэж бичсэн байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор дээрх хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, холбогдогч Б.Алтантуяагэж бичсэнийг хуулийн этгээд Өү Би Топ ХХК-д гэж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт бичжээ.
Хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэрийн гомдолтой Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын хорио цээрийн албаны Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч Ч.Төр-Эрдэнэд холбогдох захиргааны хэргийн гомдлын шаардлага болох Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын хорио цээрийн албаны Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0091196 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21.4 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэж, холбогдогч Б.Алтантуяад гэж бичсэнийг хуулийн этгээд Өү Би Топ ХХК-д гэж өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ