| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00636/И |
| Дугаар | 103/ШШ2024/00773 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2024/00773
| 2024 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2024/00773 | Улаанбаатар хот |
2024 12 18 103/ШШ2024/00773
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1************** оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр төрсөн, эмэгтэй, 33 настай, ******* ******* боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр хүүхдүүдийн хамт *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1******* оны дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт *******нуур дүүргийн ******* дугаар хороо, 3 дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, данс эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд **************0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:,
Хариуцагч:
Иргэдийн төлөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, данс эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд **************0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэлгэрзаяа миний бие нь нөхөр болох Б.ай 8 жил амьдарсан 3 хүүхдийн эцэг эх болсон. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Том охин 20.01.0*******, ******* хүү 201*******.0*******.20, бага хүү 20.12.24-ний өдөр тус тус төрсөн. Одоо цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон. Учир нь нөхөр маань байнга хэрүүл хийж удаа дараа зодож хөх, гар, толгой гэмтээдэг байсан. Дургүйгээ хүрэхээр гэр орноо хаяад хэд хоногоор ч хамаагүй яваад өгдөг. Амьдралдаа ямар ч идэвхгүй, сайхан амьдрах сонирхолгүй хүн. Иймд бид хоёр тус тусдаа амьдрах болсон тул 3 хүүхдээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлж хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Хүүхдийн мөнгөний данс ын нэр дээр байдаг тул миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Мөн нь миний гар утасыг эвдсэн. Уг утсыг 07 дугаар сарын 03-ны өдөр **************0,000 төгрөгөөр худалдан авсан. Гар утасны үнэ **************0,000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баярсайхан овогтой Учрахбаяр миний бие нь тай хамтран амьдраад 8 жил болсон, *******аасаа 3 хүүхэдтэй, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дугаартай нэхэмжпэлийн шаардлагаар тодорхойлсны дагуу 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Ж. гаргасан нэхэмжлэлд миний ажил мэргэжлийн онцлогийг ойлгоогүй, дургүйгээ хүрэхээр гэр орноо хаяад хэд хоногоор ч хамаагүй яваад өгдөг гэж мэдүүлсэн нь миний санааг маш ихээр гонсойлгож байна. Мөн 2024 оны 0******* дүгээр гарын 0*******-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 23 цагийн үед надад пиво авч өг гэж уурлан утасаа шидэж эвдэлсэн, тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тул утасны симийг өөрийн утсандаа хийж дэлгүүр явж пиво авч өгсөн. ээж болох нь тухайн өдөр надруу залгаж, пизда гуйлгачин минь 3 шээсээ аваад зайлаарай, чамайг шоронд чинь хатаанаа гуйлгачаан гэж харааж доромжилж, маргааш нь гаргасан нэхэмжлэлд миний талаар илт худпаа гүтгэлгийн чанартай бичсэн байгаад гомдолтой байна. Иймд миний бие Ж. гаргасан нэхэмжлэлийг хүлээн эөешөөрөх боломжгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр бид хоёр хүүхдүүдээ бодоод эргэж хамт амьдрахаар болж эвлэрсэн, харин гар утасны үнэ **************0,000 төгрөг эсвэл шинэ гар утас авмаар байна гэсэн тайлбарыг, хариуцагч нь Эхнэртэйгээ эвлэрсэн, хамт амьдарч байгаа, хүүхдүүдээ бодож байна, гар утас авч өгнө, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг тус тус өгсөн.
4.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******нуур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаанууд, Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийн тодорхойлолт, Энх өрх Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчаас *******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
*******.Шүүхээс хүүхдүүдийн асрамжийн талаар *******нуур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаартай албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч , хариуцагч нар нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, данс эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлагад эвлэрэн хэлэлцэж эргэж хамтран амьдрахаар болсон, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд **************0,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.******* дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овгийн нэхэмжлэлтэй, овгийн холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, данс эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагад зохигчид эвлэрснийг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд **************0,000 төгрөг буюу гар утас гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.-д зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд **************0,000 төгрөг буюу гар утас гаргуулах тухай шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд **************0,000, төгрөг буюу гар утас гаргуулах шаардлагтай холбоотой асуудлаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ