| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00922/И |
| Дугаар | 103/ШШ2024/00792 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00792
| 2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2024/00792 | Улаанбаатар хот |
2024 12 19 103/ШШ2024/00792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* ******* *******, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК нь эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч Сэрээндорж овогтой /РД: / нь ************** Финанс Корпораци ББСБ ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 100293**************9 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,*******00,000 /Дөрвөн сая зургаан зуун/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэйгээр лизингийн зээл авсан болно. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 2 дугаар хороо, гудамж 1******* тоот хаягт амьдардаг байсан бөгөөд одоо тухайн хаягтаа бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа болно. Зээлдэгчийн бүртгэлтэй дугаар болох 882230 дугаарын утсаар холбогдоход Хөдөө байгаа,хаана байгаагаа хэлэх боломжгүй байна. Зээл авснаа мэдэж байгаа боловч зээл төлөх боломжгүй байна гэх мэтээр хариу өгдөг. Мөн зээлдэгчийн төрсөн эгч болох 99882134, 89*******95553 дугаарын утсаар холбогдож уулзахад Хаагуур яваад байгааг нь мэдэхгүй байна. Манайхаар ирэхгүй удаж байна гэх хариу өгдөг. Салбарын зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй гэх Багануур дүүргийн 2 дугаар хорооноос зээлдэгчийн бүртгэлтэй эсэх тодорхойлолт авах хүсэлт гаргахад Зөвхөн хууль хүчний байгууллагын шийдвэрээр иргэний харъяалалын тодорхойлолт гаргаж өгнө гэх хариу өгдөг. Иймд Сэрээндорж овогтой /РД:/-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь
******* ******* ******* ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Сэрээндорж овогтой /РД: / гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүрэг, 2 дугаар хороо, гудамж 1******* тоот хаягт амьдардаг байсан, 882230 дугаарын, төрсөн эгч болох С.Мягмарсүрэн нь 99882134, 89*******95553 дугаарын гар утас тус тус ашигладаг, С.Мягмарсүрэн нь Багануур дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Сэрээндорж овогтой ыг /РД: / эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ