Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00793

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00793

Улаанбаатар хот

 

 

2024 12 19 103/ШШ2024/00793

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* ******* *******, ******* ******* ******* ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ХХК нь эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч овогтой /РД:УЮ9010311*******/ нь ******* ******* ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2*******8303 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, жилийн *******0 хувийн хүүтэйгээр дижитал кредит зээл авсан болно. Зээлдэгч Б. нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж 10 тоот хаягт амьдардаг байсан бөгөөд 2023.10 дугаар сараас эхлэн Дархан хотруу шилжсэн боловч хаягийн шилжүүлэг хийлгээгүй, тухайн хаягтаа бүртгэлтэй байдаг. Зээлдэгчийн бүртгэлтэй 8801*******031 дугаарын утсаар холбогдоход УБ хотод байгаа, хаягийн шилжүүлэг хийлгээгүй, УБ хотод амьдарч байгаа хаягаа хэлэх боломжгүй, одоогоор ажилгүй байгаа тул зээл төлөхгүй гэх хариу өгдөг. Салбарын зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй гэх Багануур дүүргийн 1 дүгээр хорооноос зээлдэгчийн бүртгэлтэй эсэх тодорхойлолт авах хүсэлт гаргахад Зөвхөн хууль хүчний байгууллагын шийдвэрээр иргэний харьяалалын тодорхойлолт гаргаж өгнө гэдэг. Иймд овогтой /РД:УЮ9010311*******/-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Б.Мөнгөнтулгын ээж гэх хүн Улаанбаатар хотод амьдардаг. Тэтгэврээсээ илүү гарвал төлнө гэдэг боловч төлдөггүй. Хүүхдээ говьд ажил хийхээр явсан гэдэг боловч энэ талаар мэдээлэл байхгүй гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дижитал зээлийн эрх нээх гэрээний болон зээлийн дансы хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Б. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* ХХК Б. нарын хооронд байгуулагдсан дижитал зээлийн эрх нээх гэрээ, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

овогтой нь /РД:УЮ9010311*******/гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж 10 тоот хаягт амьдардаг байсан, 8801*******031 дугаарын гар утас ашигладаг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар овогтой Мөнгөнтулгыг /РД:УЮ9010311*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч овогтой нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ