| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01986/И |
| Дугаар | 307/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2025/00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01986/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ******* /-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Багануурын 1-р цэцэрлэгт туслах багшаар орж ажиллаад 1992 онд хүүхэд төрүүлсэн. Ингээд эргэж ажилдаа ороогүй байж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. Сая тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгч миний тушаалыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж буруу гаргасан байна. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч одоо нас барсан. Иймд намайг тус цэцэрлэгт 1989-1995 он хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр дээр гэж нэг а үсэгтэй бичсэн байсан. Уг нь ******* гээд хоёр а үсэгтэй бичигддэг юм гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур районы 1 дүгээр цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаал, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэгт 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг нэмж гаргасан болно.
Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийн тухайд:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
4. Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******гийн нэрийг 1986 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд 1986 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн тухайд:
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
6. Хүсэлт гаргагч Ч.******* нь ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
7. Шүүх хуралдаанаар ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Багануурын районы 1 дүгээр цэцэрлэг, яслийн эрхлэгчийн 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалд ...угаагч Ч.******* нар нь хүүхдээ асрах чөлөөний хугацаандаа дахин төрсөн 2 дахь хүүхдийг нь 2 нас хүртэл хүүхдээ асрах чөлөө олгосугай... гэсэн бичилт зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Ч.*******г Багануурын 1 дүгээр цэцэрлэгт 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоож, Ч.*******гийн гаргасан хүсэлтүүдийг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1986 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г Багануурын 1 дүгээр цэцэрлэгт 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА