Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00794

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00794

Улаанбаатар хот

 

 

2024 12 19 103/ШШ2024/00794

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* үйлдвэрийн оффист байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ******* ******* ХХК нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч овогтой /РД:/ нь ************** ******* ******* ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1044382193 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,200,000 /Хоёр сая хоёр зуун мянга/-н төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 44,4 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч П. нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Багануур дүүрэг, дугаар хороо, 7 дугаар гудамж 3 тоот хаягт амьдарч, Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг байсан. 2024.03 дугаар сард ажлаасаа гарсан. Зээлдэгчийн бүртгэлтэй дугаар болох 99328389 дугаарын утсаар холбогдоход тухайн дугаар нь дууддаг боловч хариу өгдөггүй. Ээж тай нь /9981801*******/ дугаараар холбогдоход "Говьд ажил хийх байгаа гэсэн, надтай холбоогүй байгаа гэх хариу өгдөг. Салбарын зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй гэх Багануур дүүргийн дугаар хорооноос зээлдэгчийн бүртгэлтэй эсэх тодорхойлолт авах хүсэлт гаргахад Зөвхөн хууль хүчний байгууллагын шийдвэрээр иргэний харьяалалын тодорхойлолт гаргаж өгнө- гэсэн. П. нь Багануур дүүрэгт ажиллаж амьдарч байхдаа Олзвой гэх эмэгтэйтэй сууж байсан бөгөөд оршин сууж байсан хаяг нь Олзвойгийн ээж аавын хаяг байсан. Одоо эхнэрээсээ салсан гэсэн. Иймд овогтой ийг /РД./ эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: П. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* ******* ******* ХХК, П. нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

овоггтой /РД:/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүрэг, дугаар хороо, 7 дугаар гудамж 3 тоот хаягт амьдарч, Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг байсан. П. 99328389 дугаарын, ээж нь 9981801******* дугаарын гар утас ашигладаг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3-д зааснаар овоггтой ийг /РД:/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч овоггтой нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* ХХК-д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ