| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 1830003360046 |
| Дугаар | 2023/ДШМ/12 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.3.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/12
2023 03 29 2023/ДШМ/12
Э.З нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Улсын яллагч: Б.Ганзориг, Д.Чулуунпүрэв,
Хохирогч: Г.Д, М.Б,
Хохирогч Ч.Б-гийн өмгөөлөгч: М.Б /цахимаар/,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Т,
Шүүгдэгч: Б.Ө, Э.З, Л.А, Б.А, Х.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч М.Энхмандах, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.З нарт холбогдох эрүүгийн 1830003360046 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч С.Г, Л.А, А.Ч нар нь бүлэглэн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 1 дүгээр багийн нутаг "Хажуу" гэх газраас 2018 оны 10 дугаар сарын
27-ны өдөр хохирогч Б.М-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр,
агуулахад буюу байрлуулсан чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч П.Г, Ө.Б нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 4 дүгээр багийн нутаг "Долоон хашаа" гэх газраас машин механизм буюу "Эдван" маркийн 61-08 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ч.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны /хар эрээн зүстэй/ шүдлэн үхэр буюу бод малыг хулгайлж, 755,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Ө.Б, П.Г, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 5 дугаар баг, "Өдөгний зүүн суга" гэх газраас машин механизм буюу "Эдван" маркийн 61-08 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаан халзан эр үхэр, хар зүстэй шүдлэн үхэр, нийт 2 тооны бод мал буюу олон тооны үхэр хулгайлж, нийт 3,546,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Э.З нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Тарвагат" гэх газраас хохирогч Д.Бгийн эзэмшлийн 42 тооны адуу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан хулгайлж, 25,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч Г.Д нь "Яллагдагч Э.З нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Тарвагат" гэх газраас хохирогч Д.Бгийн эзэмшлийн 42 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 25,900,000 төгрөгийн хохирол учруулсан" гэх гэмт хэрэгт адууг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орчим мах комбинатын ажилтан нараар махлуулж, бусдад худалдсан, хувийн хэрэгцээнд ашигласан,
5. Шүүгдэгч Ө.Б, Э.З, П.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг "Дөхөм" гэх газраас машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Энхтөрийн ззэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 10 тооны бог малыг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч А.Ч, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 2 дугаар багийн нутаг "Үнээ сааль" гэх
газраас хохирогч Х.Эрхэмбаярын ззэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бурууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Э.З, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг "Цагаан усны хоолой" гэх газраас машин механизм буюу 59-58 ХЭҮ улсын дугаартай, “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч
Л.Азбилэгийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж, нийт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
- шүүгдэгч Г.Д нь "Яллагдагч Э.З, Э.Э нарын бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг "Цагаан усны хоолой" гэх газраас машин
механизм ашиглаж, хохирогч Л.Азбилэгийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж, нийт 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан" гэх хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мал эмнэлгийн эмчээс гарал үүслийн бичиг авч өгсөн, үхрийг Дорнод аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багийн нутагт "Мал авах" цэгт бусдад худалдсан, 3,662,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5409027525 дугаартай дансаар авсан,
8. Шүүгдэгч Э.З нь Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын нутаг "Цагаан-Өндөр" гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны орчимд хохирогч Л.Эы эзэмшлийн олон тооны мал буюу тугал, үнээг машин механизм буюу 58-54 ХЭН улсын дугаартай, “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Мөн өдөр тус газраас хохирогч Д.Сийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 2 тооны улаан халзан үнээг машин механизм буюу 58-54 ХЭН улсын дугаартай, “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 2,055,000 төгрөгийн хохирол учруулсан,
10. Шүүгдэгч Ө.Б, П.Г нар нь бүлэглэн машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 5 дугаар багийн нутаг "Улаан чулуут" гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд шилжих шөнө хохирогч Ш.Шын эзэмшлийн 1 тооны бод мал буюу сартай хар хязаалан насны үхэр, 1 хонь зэргийг хулгайлж, нийт 1,316,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Шүүгдэгч Ө.Б, П.Г, Э.З, Б.О нар нь бүлэглэн машин механизм буюу 66-15 УБТ улсын дугаартай “Приус-20” маркийн, 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 3 дугаар багийн нутаг "Цагаан овоо" гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Б.Сгийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 5,650,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. Шүүгдэгч Э.З нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3 дугаар
багийн нутаг "Хавхагт" гэх газраас хохирогч М.Эын эзэмшлийн Зэвхий ухаа үнээ, охин ногоон тугал буюу олон тооны бод малыг машин механизм буюу 58-54 ХЭН улсын дугаартай цагаан өнгийн "Истана" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
13. Шүүгдэгч Э.З нь 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 2-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар багийн нутаг "Сувраа" гэх газраас хохирогч М.Баттулгын эзэмшлийн 46 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
14. Шүүгдэгч Э.З, Б.Б, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 3 дугаар багийн нутаг, "Эхэн бүрд" гэх газраас хохирогч
Г.Дийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу 05-08 УНЦ улсын дугаартай, "Кровн" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч З.М нь "Яллагдагч Э.З, Б.Б, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын
27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 3 дугаар багийн нутаг, "Эхэн бүрд" гэх газраас хохирогч Г.Дийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж, 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан" гэх хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу адууг нядлах боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслээр хангасан, бусдад худалдсан,
- Шүүгдэгч Г.Д нь "Яллагдагч Э.З, Б.Б, Б.Ө , нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 3 дугаар багийн нутаг, "Эхэн бүрд" гэх газраас хохирогч Г.Дийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж, 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан" гэх хэрэгт адууг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нядлах боломж бүрдүүлсэн, адууг Дорнод аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багийн нутаг "Мал, авах" цэгт бусдад худалдсан, 11,975,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ............ дугаартай дансаар авч, ашигласан,
15. Яллагдагч А.Ч, Х.Э, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.Аийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
16. Шүүгдэгч А.Ч, П.Г, Э.Э нар нь бүлэглэн, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Эийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "AD" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Шүүгдэгч Э.Э, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг, "Рашаан тохой" гэх газраас хохирогч Д.Бийн эзэмшлийн 1 тооны эр үхрийг машин механизм буюу 55-86 УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
18. Шүүгдэгч Б.А, Э.З, А.Ч, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутаг "Давхрын-Уул" гэх газраас хохирогч С.Бийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
19. Шүүгдэгч П.Г, А.Ч, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Бын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг
машин механизм буюу 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан,
20. Шүүгдэгч Э.Э, Б.Б, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 3 дугаар баг, “Дэлгэр-Овоо” гэх газраас хохирогч Х.Намсрайжавын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу 55-
86 УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн хохирол учруулсан,
21. Шүүгдэгч Э.Э, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр багийн нутаг "Рашаан тохой" гэх газраас хохирогч Д.Бийн эзэмшлийн улаан халзан эр үхрийг машин механизм буюу 55-86 УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
22. Шүүгдэгч А.Ч, П.Г нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Цогбадрахын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
23. Шүүгдэгч Б.Ө , Э.З нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 2 дугаар баг, "Баяны-Энгэр" гэх газраас хохирогч Ш.Гын эзэмшлийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм буюу 59-58 ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч Г.Д нь "Яллагдагч Б.Ө , Э.З нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 2 дугаар баг, "Баяны энгэр" гэх газраас хохирогч Ш.Гын эзэмшлийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм ашиглаж хулгайлж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан" гэх хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мал эмнэлгийн эмчээс гарал үүслийн бичиг авч өгсөн, үхрийг Дорнод аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багийн нутагт мал, авах цэгт бусдад худалдсан,
24. Шүүгдэгч Э.Э, А.Ч, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Эын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин
механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
25. Шүүгдэгч П.Г, Э.З нар нь бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө хохирогч Г.Гын үхэр сүргээс 1 тооны бярууг,
26. Мөн шүүгдэгч А.Ч, Х.Э нар нь П.Гтай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Адуун чулуу" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Гын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай “Эдван”
маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
27. Шүүгдэгч Э.З, Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Няравтын энгэр" гэх газраас хохирогч С.Баатарцогтын эзэмшлийн адуун сүргээс олон тооны мал буюу 2 тооны адууг машин механизм буюу “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар 74-08
СҮЭ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,
28. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 3 дугаар багийн нутаг “63” гэх газраас хохирогч Д.Очиргэрэлийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 2 бярууг машин механизм буюу 50-71 СҮА улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
29. Шүүгдэгч А.Ч, Э.З, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.Отгонсүрэнгийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 01-14 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тэзврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан,
30. Шүүгдэгч Б.Өлийсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 3 дугаар баг, 13-1308 тоотод иргэн Б.Цолмонгийн гэрийн гадаа хохирогч С.Атэй маргалдаж, улмаар түүний биеийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нзвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
31. Шүүгдэгч П.Г, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгэзр баг "Жаргалант" гэх газраас хохирогч П.Чойсонгийн эззмшлийн үхэр сүргээс 1 бяруу машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийг хохирол учруулсан.
32. Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цахилгаан түгээх сүлжээ"-ний хойд талд 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 2021 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Баасанбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн нүдний орчимд чулуугаар шидэж эрүүл мэндэд нь зүүн
дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг, хяналтын прокурор Д.Чулуунпүрэв нараас Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан,
Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,
Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан,
З.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх:
З.Мт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Л.А нарыг “хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Э.З нарыг “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б.Бг “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б.Өг “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан”, “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Г.Дг “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Г.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх
хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Г, Л.А нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Э нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял, Б.О нарт тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, П.Г нарт 5 /тав/ жилийн хорих ял, Э.З-д 6 /зургаа/ жилийн хорих ял,
- шүүгдэгч Боржигин овогт Балдансамбуугийн Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хорих ял,
- шүүгдэгч Боржигон овогт Бын Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т -т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногуудсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Л.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т
зааснаар шүүгдэгч Б.А, Б.Э, Э.Э, Э.Э нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ял, Х.Э, Б.Б, Б.О нарт тус бүр
оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч П.Гт оногдуулсан 5 жилийн хорих ял, шүүгдэгч
Э.Зт оногдуулсан 6 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Б.Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зын цагдан хоригдсон 150 хоног, шүүгдэгч Б.Ө гийн цагдан хоригдсон 94 хоног, шүүгдэгч Б.О, Б.Б нарын сэжигтнээр баривчлагдсан тус бүр 2 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Г, Л.А, Ө.Б, П.Г, Х.Э, Э.Э, Э.Э, Б.А, Б.Э, Б.Б, Г.Д, З.М нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Л.А, Б.А, Б.Э, Э.Э, Э.Э нарт тус
бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Бд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 2 жил 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.Э, Б.Б, Б.О нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус бүр 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 3 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.Гт оногдуулсан 5 жилийн хорих ялыг 5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн
сольж, шүүгдэгч нарыг өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол үлдсэн ялыг хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж, мөн тэдэнд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулж,
Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар
- шүүгдэгч Х.Эаас 400,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Гт, 466,667 төгрөг гаргуулан хохирогч С.Ат
- шүүгдэгч Б.Боос 4,083,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Дид,
- шүүгдэгч Б.Ооос 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Гт, 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.Сд,
- шүүгдэгч Б.Ө гээс 5,583,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Дид,
- шүүгдэгч Ө.Баас 377,500 төгрөг гаргуулан хохирогч Ч.Ад, 658,000 өтөгрөг гаргуулан хохирогч Ш.Шт, 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Гт 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.Сд,
- шүүгдэгч П.Гаас 377,500 төгрөг гаргуулан хохирогч Ч.Ад, 658,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Шт, 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Гт, 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Эрхэмбаярт, 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.Сд, 466,667 төгрөг гаргуулан
хохирогч С.Ат, 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Бд, 900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Цогбадрахад, 400,000 төгрөг гаргуулан хохирогч
Р.Эад, 1000,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Гт, 560,000 төгрөг
гаргуулан хохирогч Д.Отгонсүрэнд, 200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Чд,
- шүүгдэгч Э.Заас 25,900,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 1,200,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Эд, 1,412,500 төгрөг гаргуулан Б.Сд, 1,400,000 төгрөг гаргуулан М.Эд, 26,000,000 төгрөг гаргуулан М.Бд, 1,600,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Азбилэгт, 7,583,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Дид, 1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Бьд, 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Бд, 300,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Намсрайжавд, 1,100,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Гад, 600,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Гт, 560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Отгонсүрэнд, 200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Чойсонд,
- шүүгдэгч Э.Зоригтбаатраас 4000,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Энхбилэгт, шүүгдэгч П.Г, З нараас тус бүр 70,000 төгрөг иргэний нэхэмжлэгч Д.Баярцэнгэлд, тус бүр 866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Отгонбатад, шүүгдэгч П.Гаас 350,000 төгрөг, шүүгдэгч Э.Эгаас 50,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Дорждэрэмд тус тус олгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,
шүүгдэгч С.Г, Б.Б, Э.З нарын өмчлөлийн газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Э.Зын өмчлөлийн газрыг хохирол төлүүлэхээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419 дүгээр нээлттэй хорих ангид шилжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,
- шүүгдэгч П.Г, Ө.Б, Б.О, Э.З, Х.Э, Э.Э, Б.А, Б.Э, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 61-08 УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 613,666 төгрөг гаргуулан,
- шүүгдэгч Э.Э, Э.З, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 59-58 ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,833,333 төгрөг гаргуулан,
- шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 58-54 ХЭА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас гаргуулан,
- шүүгдэгч Э.З, Б.Б, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 05-08 УНЦ улсын дугаартай “Кровн” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5,133,333 төгрөг гаргуулан,
-шүүгдэгч Э.Э, Э.З, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 55-86 УАА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ
5,120,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,706,666 төгрөг гаргуулан,
-шүүгдэгч П.Г, Э.З, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ
5,960,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,986,666 төгрөг гаргуулан,
-шүүгдэгч Э.З, Ойдов, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 74-08 СҮЭ “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 2,333,333 төгрөг гаргуулан,
- шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50-71 СҮА “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,788,000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгөөс гаргуулан,
- шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.З, Б.Б нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцогдож, шүүхээс 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Зын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг шилжих хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Зарим хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, бусад хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтайгаар давж заалдах шатны шүүхэд гомдлыг гаргасан. Э.Зт хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл буюу 4 жилийн
хорих ялыг оногдуулж өгнө үү. Уг оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
Мөн миний үйлчлүүлэгч Б.Бын хувьд 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан. Оногдуулсан хорих ялыг Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс гарахгүй байх хязгаарлалт тогтоох, зорчих эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Б.Б 2 удаагийн үйлдэлтэй, хохирол төлбөрийн дийлэнх хувийг төлж
барагдуулсан. Өнөөдрийн байдлаар хохирогч Г.Дийн хохирол төлбөрөөс 3083333 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Хохирогч Г.Дийн хохирлоос 4000000 төгрөгийг төлсөн. Бусад хохирогчийн хувьд хохирол төлбөр байхгүй. Өмнө нь Б.Б Хэнтий аймгийн Батноров суманд бусдын малыг маллаж, цалинтай ажилладаг байсан. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт хувиараа ажил эрхэлж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил 1 сарын хорих ялыг оногдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Хэрлэн
сумын төвөөс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэсэн саналаар давж заалдах гомдол гаргасан...” гэв.
Шүүгдэгч Б.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Иргэн Г.Д нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Батноров
сумын 3 дугаар баг, “Баян” гэх газраас 35 тооны адуугаа хулгайд алдсан хэрэг
үйлдэгдсэн тул Хэнтий аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Г.Дийн мэдүүлэг, мэдүүлэг, гэрч о-н мэдүүлэг, гэрч А.Д-д 2020.10.23-ны өдрийн мэдүүлэг, гэрч О.Бын 2020.10.27-ны өдрийн мэдүүлэг, гэрч З.Мийн 2020.10.07-ны өдрийн мэдүүлэг, гэрч Г.Дын 2020.10.25-ны өдрийн мэдүүлэг, гэрч Н.Мөнхбатын 2021.05.18-ны өдрийн мэдүүлэг тус тус авагдсан.
Эдгээр мэдүүлэгт дурдагдаад буй Зоригбаатар, Болдоо бид нарын хулгайлсан 35 тооны адуунаас З.М, Г.Д нарын авч үлдсэн 15 тооны адууны талаар шүүх хурал дээр огт хэлэлцээгүй, Тэр 15 тооны адуу амьд байгаа юм уу, амьд байгаа бол бусдад төлөх төлбөрийн хэмжээ огт буурсангүй, 15 адуу байхгүй болсон бол хэн үгүй хийв, тэр хүн яагаад бид нартай хамт эрүүгийн хариуцлага хүлээсэнгүй вэ?
Хавтаст хэргийн материалд авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Хэнтий аймаг дахь Прокурорын газраас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрч Д өөрийн хувийн эзэмшлийн 24-03 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Зэсэмийн М өөрийн хувийн эзэмшлийн 83-91 ДОР улсын дугаартай, саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусадтай бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ял сонсож яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг.
Гэтэл дээрх мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн З.М, Г.Д гэх яллагдагч гарын үйлдлүүдэд прокуророос 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Прокурорын яллах дүгнэлтээр илтэд хууль зөрчиж , эрүүгийн хуулийг буруу хэрэглэн
ялыг хөнгөрүүлэн зүйлчилж, Тухайлбал Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татлаа.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/146 шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Д , З.М нарын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байх тул гээд хэрэгсэхгүй
болгон шийдвэрлэсэн бөгөөд бусдад төлөх төлбөргүйд тооцсоныг би хувьдаа зөвшөөрөхгүй байна.
Хэрэг нь хэрэгсэхгүй болоод байгаа Г.Д, З.М нар бол Зоригбаатарыг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс бусдын олон тооны малыг хулгай хийгээд аваад ир, мөнгө хэрэгтэй байна гэж байнгын, удаа дараагийн үйлдлүүдээр захиалга өгч гэмт хэрэг үйлдүүлдэг гол толгойлогч, захиалагч нар бөгөөд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хулгайн мал гэдгийг нь огт мэдээгүй байсан гэж худал мэдүүлэг өгчээ. Үүнийг огтын худлаа болохыг нь би нотолж мэдүүлэг өгмөөр байна.
Үүнийг нотолж гэрчээр мэдүүлэг өгөх өөр гэрч нар байгаа. Мөн Г.Д энэ гэмт
хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болохоо хэлдэг, мал хулгайлах гэмт хэрэгт ял
аваад яах юм, адилхан л бүгдээрээ мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, үсрээд 5-6-н сая төгрөгний хохирол төлнө гэж хэлж байгаа бичлэг нь хүртэл надад байгаа тул хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргуулах хүсэлтэй байна. Г.Д, З.М нар
нь бусдын олон тооны малыг олон удаагийн үйлдлүүдээр авчруулж зарж ашиг олох гэмт хэргүүдийг үйлдэхдээ 83-91 ДОР саарал өнгийн “Приус-20” машин, 24-03 ДОР машин ашигласан байхад машинуудыг хурааж улсын орлого болгох ажиллагаа огт хийгдсэнгүй. Гэтэл Г.Дын машины оронд хэрэгт огт байгаагүй “Пробокс” машинаар энэ хэргийг үйлдсэн болгосон үйл баримт байгаа нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх ямар ч боломжгүй болголоо.
Баянхутаг сумын иргэн хохирогч Г-ын 2 тооны үхрүүдийг хулгайлахад З нь Долгортой утсаар ярихдаа эндээс 2 гайгүй юм аваад очмоор байна, машин байдаггүй ээ гэхэд Долгор чи ирээд миний машиныг аваад яв гээд З очиж 24-03 ДОР машиныг нь аваад хулгайн хэрэгтээ ашигласан. Тэгээд 2 үхэр ачаад Дорнодод очоод Долгор зарж борлуулаад мөнгийг нь гурвуулаа тэнцүү хувааж авсан байгаа. Гэтэл энэ машиныг нь солиод огт мэдэхгүй “Пробокс” машин болгосон.
Г.Д, З.М нар нь Зоригбаатарыг азарга, азаргаар нь адуу аваад ир, би борлуулаад байя гээд 2-3 удаа азарга адуу захиалж, зарж, захиран зарцуулсан хүн өнөөдөр ямар ч гэм зэмгүй, төлбөр төлөөсгүй мултарч байгаа нь арай л үнэнээс хол байна.
Би бичиг үсэг мэддэгүй, хавтаст хэргийн материалтай танилцаагүй тул Г.Д, З.М хоёрын зүйлчлэл өөрчлөгдсөн болон энэ хэрэгт байх ёстой эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдвал зохих гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь татагдаагүй орхигдож хэрэг шүүх дээр ирснийг мэдэхгүй явсаар ирсэн байна.
Би бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хууль маань биднийг гэмт хэрэг үйлдсэн ч хэнийг алагчлахгүй, үйлдсэн хэрэгт нь хүн бүхэнд адилхан ял шийтгэл оногдуулах зарчимтай хуульчлагдсан байдаг. Би хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийг хүсч байна... төрийн албан хаагч Долгорт ял
завшуулмааргүй байна. Долгор, М нар нь Зоригбаатар болон бусад хүмүүстэй үгсэн хуйвалдаж, энэ хэргийг толгойлж, захиалга өгч мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан нь илэрхий байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь шударга шүүхийн өмнө маш их эргэлзээ төрж байна.
Энэ гэмт хэргийг хамт үйлдсэн хэд хэдэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар огт татагдаж шалгагдаагүй 4-н хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийг шалгаж шүүхийн өмнө авчраагүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин нь шалгалтын явцад огт өөр дугаартай өөр маркийн машин болчихдог. Иймд хамт гэмт
хэрэг үйлдсэн хүмүүсийг бүгдийг адилхан шалгуулж эрүүгийн хариуцлага адилхан хүлээлгэмээр байна.
Шүүгдэгч Г.Д, З.М нар нь хохирогч Г.Дийн 15 тооны адуунуудыг шууд захиран зарцуулж, мөнгийг нь хувьдаа ашиглаж бусдад хохирол учруулсан байхад Г.Д, З.М нарыг бусдад төлөх ёстой мөнгийг намайг төлөхөөр шүүх эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Улсын яллагч хохирогч С.Агийн биед Б.Ө нь хүнд гэмтэл учруулсан байх шалгаант холбоотой гэсэн тайлбарыг шүүх хурал дээр хэлснээс өөрөөр намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадаагүй, хохирогч А нь
намайг хутгалах гэж олон удаа гэрийн гадаа үйлдэл хийхдээ согтуудаа өөрөө өөрийгөө хутгалсан байхад надад ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ
хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэргийг үйлдээгүй гэхэд тэгвэл хүнд ял өгнө гээд байсан учраас эрүүгийн хариуцлагын хурал дээр гэм буруугаа хүлээхээс өөр аргагүйд хүрсэн ч хөнгөн ял оногдуулсангүй, шүүх
хурал дээр миний хэргийг “Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулсан эсэх талаар ямар ч үг шүүгч хэлсэнгүй, хамруулсан эсэхийг нь ойлгож чадсангүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн 2029003570249 тоот хэргийг анхан шатны шүүхэд буцааж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулан үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна. Г.Д, З.М болон хамт гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүмүүсийг дахин шалгаж тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? Мөн Г.Д, З.М бусад холбогдогч нараар Г.Дийн адуунуудыг зарж үрж захиран зарцуулсан асуудлыг дахин шалган тогтоон төлбөрийн хэмжээг үнэн зөв тогтоож бууруулж өгнө үү.
Г.Д, З.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 83-91 ДОР саарал өнгийн “Приус-20” машин, 24-03 машинуудыг хуулийн дагуу хурааж битүүмжлэн улсын орлого болгож өгнө үү...” гэв.
Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэхүү хэрэг нь 32 үйлдэлтэй, мөнгө угаах гэмт хэргийг оруулаад 36 үйлдэлтэй, 16 хохирогчтой ээдрээ төвөгтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч нар хоёроос дээш үйлдэлтэй, дээд тал нь 18 үйлдэлтэй, 2-8 жилийн хорих ялтай. Шүүгдэгч Э.Зт 6 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулиар энэ хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн… Хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх 5 хоног завсарлуулсан.
Иймд яллагдагч нарын ялыг хөнгөрүүлэх хууль, эрх зүйн боломж байхгүй. Хохирогч С.Агийн эрүүл мэндэд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хүнд хохирол учруулсан гэж Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. С.Агийн биед хүнд хохирол учирсан нь шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүн санаатай үйлдсэн бол хамтран үйлдэгч болно гэж заасан. Мөн хуульд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж хуулиар зохицуулсан. Мэдүүлгээс харахад “энэ адууг туугаад өгөөч” гэж шүүгдэгч мэдүүлэг өгсөн, энэ хэрэг нь хулгайн хэрэг учир нотлох баримт
хязгаартай. Ийм учраас хамт явсан, урьдчилан үгсэн тохиролцсон болох нь мэдүүлгээр тогтоогдож байна. Тийм учраас бүлэглэж үйлдсэн гэдгээр зүйлчилсэн. З.Мийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэсэн боловч гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.З нь бусдын олон тооны малыг хулгайлж анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцогдсон. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Э.З нь хохирлыг
бүрэн төлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол,
хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч Э.З нь хохирол төлбөр бүрэн төлөөгүй, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт
хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч Б.Бын хувьд Г.Дийн хохирлыг бүрэн төлөөгүй, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй учир өмгөөлөгчийн санал үндэслэлгүй, хэргийн бодит нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн Э.Зын үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хохирлыг төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл байхгүй байна. Шүүгдэгч Б.Ө гийн хувьд хохирогч Г.Дийн 35 тооны адууг Э.З болон Б.Б нартай бүлэглэн хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч З.М, Г.Д нар мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Анхан шатны шүүх тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Галхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Б.Ө гийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдал болон цугларсан нотлох баримттай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Б.Ө нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
Хохирогч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 35 тооны адуугаа 2020 онд алдсан бөгөөд 3, 4 жил хохирч байна. Би Б.Боос 8000000 төгрөг, Б.Ө гээс 2000000 төгрөг авсан. Э.Заас юу ч аваагүй. Нийт 22000000 төгрөгөөр хохирсон гэж үнэлгээ гарсан. Олон жил тэжээсэн малаа алдсан...” гэв.
Хохирогч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хул азаргатай 46 тооны адууг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр алдсан. Хохирол төлбөрт юу ч аваагүй...” гэв.
Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч М.Бдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Зын хувьд хохирлоо
нөхөн төлөхөө илэрхийлэхээс гадна хохирлыг хэрхэн, яаж, ямар байдлаар төлөх нь
хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаггүй. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төлбөр хохиролд төлөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны байх зарчмыг баримталж явуулах ёстой байтал хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл харагдаж байна. Тухайлбал Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл, мөн хуулийн 32.1 дүгээр зүйл, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийг
зөрчсөн зэрэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч нарт хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хохирогч нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй.
Шийтгэх тогтоол гардуулахгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн зэрэг нь оролцогч нарын эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Нэр бүхий 16 шүүгдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 32 удаагийн үйлдлээр хохирогч нарт хохирол учруулсан. Шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилгүй, уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгодог байсан. Энэ гэмт хэрэг нь 3 аймгийг дамнасан, цар хүрээний хувьд өргөн үйлдэгдсэн гэмт хэрэг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.Ө гийн тухайд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тогтоолоор хүний биед хүнд гэмтэл учруулсан, бусдын малыг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2, 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулсан, эхний зүйл хэсэг солигдож хэрэгсэхгүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ад хүнд гэмтэл учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр Долгор, М нар нь бусдын малыг бүлэглэн хулгайлсан, захиалсан талаар хангалттай нотлогдон тогтоогддог. Үүнд нэмэлт ажиллагаа явуулж шалгаж өгнө үү. Г.Дийн 35 тооны адуунаас 15 тооны адууны хохирлыг төлөх ёстой Долгор, М нар нь төлөхгүй, миний үйлчлүүлэгчээр хохирол төлбөрийг төлүүлэхээр
шийдвэрлэсэн болон ял оногдуулсан асуудлын талаар дахин хянаж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ байр суурьтай санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч Л.А, Х.Э, Б.А, Э.З нар давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө , өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Э.З нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг
хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан
төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж
чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хуулийн шаардлагыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын тухайд:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо “...Э.З, Б.Б нарт... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгч Э.З нь 2017 оноос 2020 оны 8 сар хүртэл 18 удаагийн үйлдлээр бусдын 160 бод, 22 богийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж их
хэмжээний хохирол учруулсан, хохирлоо бүрэн төлөөгүй, шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр, машин механизм ашиглан 36 тооны бод малыг хулгайлсан, хохирлоо бүрэн төлөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ө “...З.М, Г.Д нар өөрийн 24-03 ДОР, 83-91 ДОР улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайсан гэмт хэрэг үйлдсэн... Энэ гэмт хэргийг хамт үйлдсэн 4 хүнийг шалгаж шүүхийн өмнө авчраагүй.
...хохирогч А нь согтуудаа өөрөө өөрийгөө хутгалсан байхад надад ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй... шүүх хурал дээр миний хэргийг “Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулсан эсэх талаар ямар ч үг шүүгч хэлсэнгүй,
Мөн Г.Д, З.М, бусад холбогдогч нараар Г.Дийн адуунуудыг зарж үрж захиран зарцуулсан асуудлыг дахин шалган тогтоон төлбөрийн хэмжээг үнэн зөв тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.
Шүүгдэгч өмнө нь өөр этгээд гэмт хэрэг хамтран үйлдсэн, Г.Д, З.М нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон талаар огт мэдүүлж, хүсэлт гаргаж байгаагүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, гомдолд дурдагдсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба
хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх шаардлагагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ө өмнө нь 2 удаа өршөөлийн хуульд хамрагдаж байсан нь хэрэгт хавсаргагдсан шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх
тухай ...2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, ...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.Ө д энэ тогтоолоор оногдуулсан ялыг өршөөлд хамруулах үндэслэлгүй болно.
Мөн бусдыг хутгалж хүнд хохирол учруулаагүй, хохирогч өөрийгөө хутгалсан гэх боловч тус гэмт хэргийг үйлдсэн болох нь
- хохирогч С.Агийн “...Ө нь “намайг чи цохьлоо” гэх мэтээр дайрч давшлаад миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би Өг барьж аваад газар тонгорч унагасан... гэрт орох гэж байх үед Ө нь газраас босож Цолмонгийн гэрийн хойд талд байх гэр рүү нь орж байсан. ...Цолмонгийн төрсөн дүү Ө нь намайг хутгалсан гэж байсан...” гэх мэдүүлэг, /9-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/
- гэрч Э.Баярмагнайгийн “...А ахыг орж ирээд гэрийн үүдэнд зогсож байхад Ө ах араас нь орж ирэхэд гэрт байсан хүмүүсээс нэг нь "Хутгалчихлаа" гэх
шиг болоход энэ үеэр Цолмон ах босож очиход Ө ахын баруун гар талаас нь зуураад авч байх шиг байсан. ...Бид 2-ыг гэрээс гарахад Цолмон ах Өгийн гарнаас хүрэн шаргал өнгийн модон иштэй хутгыг салгаж хаяхад Энхжаргал эгч аваад нууж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 14-148 дугаар хуудас/
- гэрч Б.Энхжаргалын “...Гаднаас Ө орж ирж байх шиг байсан. Тэгсэн гэнэт л манай гэр дотор байсан хүмүүс дундаас "Хүүе хутгалчихлаа" гэх шиг болохоор нь эргээд хартал манай нөхөр босож очоод Ө дээр очиж баруун гараас нь барьж гадагш чирч гарах гээд татаж байх шиг байсан... Манай нөхөр Цолмон нь Өгийн баруун гараас чангааж байсан гарт нь шар модон иштэй хутга байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандаж "наад гарт нь хутга байна ш дээ" гэхэд манай нөхөр Өгийн гарт байсан хутгыг салгаж доошоо гэрийн гадна үүдэн хэсэгт унагаж хаясан...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 149-150 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хохирлыг гаргуулахдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараас адил тэнцүү хуваарилан хариуцуулсныг буруутгах боломжгүй, прокурор, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлж, тухайн гэмт хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрхэн үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,
шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө , Э.З нарын цагдан хоригдсон 133 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.