| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00897/И |
| Дугаар | 103/ШШ2024/00802 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00802
| 2024 оны ******* сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2024/00802 | Улаанбаатар хот |
2024 ******* 19 103/ШШ2024/00802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч:*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* овогтой Жүгдэрнамжил миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор өмнө нь ажиллаж байсан баримт материалуудыг Үндэсний төв архиваас шүүлгэж лавлагаа авахад хэд хэдэн баримтан дээр миний овог зөрүүтэй бичигдсэн байсан. 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын тушаалын хавсралт, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалуудад миний овогийг Өөдөл, Өөлд гэж өөрөөр бичсэнийг ******* болохыг, мөн ******* овогтой Жүгдэрнамжил би 1988-1990 онд цэргийн алба хаан халагдаж ирээд 1991 оноос БНМАУ-ын Эрчим хүчний яамны харъяа эрчим хүчний барилга угсралтын трестэд ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр холбогдох баримт бичгээ гээгдүүлсэн. Иймд 1991-1995 он хүртэл Эрчим хүчний барилга трест ЭХБУТ ХК-д монтёроор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний барилга, угсралтын трестийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *******6 дугаартай цалингийн цэс, цалингийн санг нэмэгдүүлэх тухай тушаал, 1994 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1993 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 05 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын тушаалын хавсралт, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, Үндэсний төв архивын цалингийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ө.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. ******* нь 19******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Ө.******* хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал архивын болон холбогдох байгууллагаас гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Хүнд нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.******* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал БНМАУ-ын Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний барилга угсралтын трестэд монтёроор ажиллаж байсан болох нь, 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын тушаалын хавсралтад бичигдсэн Өөдөл овогтой Жүгдэрнамжил, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд бичигдсэн Өөдөл овогтой Жүгдэрнамжил нь ******* овогтой Жүгдэрнамжил мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний барилга, угсралтын трестийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтын 202 дугаарт ******* овогтой Жүгдэрнамжил, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *******6 дугаартай цалин, цалингийн санг нэмэгдүүлэх тухай тушаалын хавсралтын 52 дугаарт ******* Жүгдэрнамжил монтёр IV , 1993 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 05 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтын 87 дугаарт ******* Жүгдэрнамжил, 1994 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтын 1******* дугаарт ******* Жүгдэрнамжил гэж тус тус тэмдэглэгджээ ./хх-ийн 7-9,10-*******,13-15,16-18 дугаар тал/
б/.Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/4188 дугаартай тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын 1990,1991 оны тушаалын баримтыг шүүж үзэхэд ******* овогтой Жүгдэрнамжилыг ажилд томилсон тухай холбогдох баримт байхгүй болно гэжээ. /хх-ийн 6 дугаар тал/
в/.Үндэсний төв архивын цалингийн тодорхойлолтод: ******* овогтой Жүгдэрнамжил 1991 оны 7-******* сар, 1992 оны 1-*******, 1993 оны 1-*******, 1994 оны 1-5, 7 сар хүртэл авч байсан цалингийн түүвэр гарч ирсэн. /хх-ийн 23 дугаар тал/
г/.Төрсний гэрчилгээний хуулбарт: ******* овогтой Жүгдэрнамжил, эрэгтэй, 19******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эх Түмбэн овогтой ******* гэсэн байна. /хх-ийн 24 дүгээр тал/
д/.Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаагаар ******* овогтой ******* 1995-1999 онуудад Эрчим хүчний барилга угсралтын трестэд ажиллаж байхдаа цалин орлогын түүвэр гарч ирсэн байна./хх-ийн 32-33 дугаар тал/
е/.Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тушаалын хавсралтад Өөдөл овогтой Жүгдэрнамжил, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Өөлд овогтой Жүгдэрнамжил гэж бичжээ. /хх-ийн 19-22 дугаар тал/
ё/.Хүсэлт гаргагч ******* Жүгдэрнамжилтай холбоотой дээрх 2 тушаалд түүний овог болох ******* гэсэн эхийн нэрийг Өөлд, Өөдөл гэж зөрүүтэй бичсэн нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажиллаж байх хугацааны 1992 оны *******6, 1994 оны 06, 1993 оны 05, 1992 оны 01 дугаартай тушаалууд дээр бичигдсэнтэй тохиргүй байгааг харгалзан Дэд бүтцийн хөгжлийн Яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай ээлжийн амралтын хуваар батлах тухай тушаал, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалууд дээр бичигдсэн Өөлд, Өөдөл гэх нэр нь ******* байна гэж үзэв.
5.Дээр дурдсан баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтуудыг нотолсон, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр Дэд бүтцийн хөгжлийн Яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалууд дээр бичигдсэн Өөлд, ******* овогтой Жүгдэрнамжил нь ******* овогтой Жүгдэрнамжил мөн болохыг, ******* овгийн ******* Жүгдэрнамжил нь БНМАУ-ын Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний барилга угсралтын трестэд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Дэд бүтцийн хөгжлийн Яамны Эрчим хүчний барилга угсралтын трестийн 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад бичигдсэн Өөдөл овогтой Жүгдэрнамжил, 2007 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 79 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал дээр бичигдсэн Өөлд овогтой Жүгдэрнамжил нь ******* овогтой Жүгдэрнамжил мөн болохыг, ******* овгийн ******* Жүгдэрнамжил нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31 ний өдрийг дуустал БНМАУ-ын Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний барилга угсралтын трестэд монтёроор ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ