Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00805

 

 

 

 

 

24 оны 12 сарын өдөр

Дугаар 103/ШШ24/00805

Улаанбаатар хот




 

24 12 103/ШШ24/00805

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, ******* настай, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, ...................... дүүргийн ..... дүгээр хороо, ............. .... дугаар гудамжны ....... тоотод оршин суух, ******* ******* хийдэг, овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 00 оны 06 дугаар сарын 14-ний өдөр аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, ................ аймаг ................... сум ............... дугаар баг, .......... .......дугаар гудамжны ........ тоот хаягт бүртгэлтэй, ам бүл 2, Улаанбаатар хот ............... дүүрэг, ............ дүгээр хороо, 2....... дугаар байрны ...... тоотод түр оршин суух, ХХК-д тоног төхөөрөмжийн механик ажилтай, овгийн холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч: /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , нь хариуцагч Л. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие нь 18 онд той танилцаж үерхэх болсон. Бидний танилцаж үерхэх хугацаанд оны 7 дугаар сарын 10-нд хоёр ихэр хүү Б. Хаш-эрдэнэ, нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. нь хүүхдүүд төрсөн цагаас хүүхдүүдээ огт хайрхардаггүй байсан. Хүүхдүүдийг 3 настай болоод байхад нь хамтдаа 2 сар хамт амьдарч байсан. Түүнээс өөрөөр хамт амьдарч байгаагүй. Хүүхдүүдээ төрөхөд нь байгаагүй, төрснөөс хойш 10 гаран хоногийн дараа ээжтэйгээ ирсэн. Тэр үед нь хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр овоглох уу гэхэд овоглоогүй. Энэ хүн ажил хийддэггүй, бид гуравт тус нэмэр болдоггүй, намайг хүлээн зөвшөөрдөггүй. Архи уугаад, гадуур найзуудтайгаа нийлээд тэнээд явдаг байсан. Би 2 хүүгээ энэ хүнд өгөхгүй өөрийнхөө асрамжид үлдээнэ. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 22 оноос тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хоёр хүү маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Иймд хоёр ихэр хүү , Б.Хос-эрдэнэ нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Лхагвадорж миний бие гаргасан нэхэмжлэлтэй танилцаа. Хоёр ихэр хүүхдүүд нь миний хүүхэд мөн. Гэхдээ би 2 хүүгээ өөр дээрээ авмаар байна. Бид хоёр оюутан байхдаа үерхэж эхлээд 2 хүүхдийн ээж аав болсон, нэг гэрт хамт амьдраад 2 сар болж байхад энэ хүн өөр эрэгтэйтэй эр эмийн харьцаа тогтоосон учраас салсан. Би хүүхдүүдээ зуных нь амралтаар нутаг руугаа авч явдаг, хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байдаг. Би одоо ажил хийдэг, 2 хүүхдээ авч явах боломжтой гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн *******5 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Энх өрх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч. хариуцагч Л. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, той зан харилцааны таарамжгүй байдлын улмаас гэрлэлтээ батлуулаагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч нь Хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж марган мэтгэлцэж байна.

3.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 18 оноос үерхэж нөхөрлөсөн, тэдний дундаас оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү , нар төрсөн, тэд 2 сар хамтран амьдарсан, хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон хүүхдүүд төрсөн цагаасаа эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.Хүү , нарыг төрмөгц гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдүүдийг эх овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хариуцагч нь өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

5.Хариуцагч нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан учраас шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүүхдүүдийн төрсөн цагаасаа одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байгаа, ээждээ илүү ээнэгшин дассан, хүүхдүүдийн насны байдал, тэдэнд эхийн зүгээс үзүүлэх хайр халамж, амьдрах орчин нөхцөл, хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал зэргийг харгалзан хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээх нь илүү үр дүнтэй, зохимжтой гэж үзлээ

6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү , нарыг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг оос тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

9.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.

10.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг ийг хүүхэдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Б., Б. нарыг эх Ч. асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү , нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг овгийн сар бүр гаргуулан эх д олгосугай.

3.Хариуцагч ийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах, тодорхой хугацаагаар хамтдаа байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч д анхааруулсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 70,0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ