Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00039

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2025/00030/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хөдөө тоотод оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

 

******* хамтын амьдралтай байсныг болон *******, ******* ын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны ийн бичгийн дарга М.Алтантуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 онд танилцаад, 13 жил хамт амьдарсан. Бид т гэрлэлтийн баталгаа байхгүй. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү *******, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр охин ******* төрсөн. Миний эхнэр 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Иймд намайг ******* хамтын амьдралтай байсныг болон *******, ******* ын төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, *******, ******* ын төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс гэрч *******, ******* аас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.******* хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3. Хүсэлт гаргагч ******* нь талийгаач ******* 2010 оноос 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү *******, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин ******* төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч *******гийн ...Манай эгч нь 2024 оны 12 сард нас барсан. Эгч маань 2010 оны үед суусан бөгөөд тэрнээс хойш хамтын амьдралтай байсан. Энэ хоёр маань дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүү нь 8 дугаар анги, бага охин нь 3 дугаар ангид сурдаг. Манай эгч хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм байна лээ. Яагаад бүртгүүлээгүй талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг, гэрч *******ын ...Манай эхнэрийн эгч нь 2024 оны 12 сард нас барсан. Хадам эгч нь 2010 оны үед суусан бөгөөд тэрнээс хойш хамтын амьдралтай байсан. Энэ хоёр маань дундаасаа охин, хүү хоёртой байсан. Том хүү нь 8 дугаар анги, бага охин нь 3 дугаар ангид сурдаг. Гэрлэлтээ яагаад бүртгүүлээгүй талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ******* нь 2010 оноос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байсан бөгөөд тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү *******, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин ******* төрсөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* талийгаач овогт 2010 оноос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү *******, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин ******* ын эцэг нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА