Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00040

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2024/01861/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хорооолол, ******* тоотод байрлах, ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хотхон, ******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

23,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.******* нь манай ******* барьцаадан зээлдүүлэх газар ХХК-аас 2021 оны 12 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж, 2022 оны 01 сарын 28-нд 2 сарын хүүнд 1,200,000 төгрөг, үндсэн төлбөрөөс 8,000,000 төгрөг буюу нийт 9,200,000 төгрөгийг төлж, үндсэн зээлээс 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Нэмж 2022 оны 04 сарын 01-нд 6,000,000 төгрөгийг мөн сарын 4 хувийн хүүтэй зээлсэн боловч зээл, хүүгээ төлөхгүй явсаар 2023 оны 11 сарын 24-нд 5,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар ч төлөлт хийхгүй өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээлийн төлбөрт 13,000,000 төгрөг, зээлийн хүүнд 10,600,000 төгрөг, нийт 23,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг 19,000,000 төгрөг болгож багасгаж, үлдэх 4,600,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохирч 19 сая төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Г.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Г.*******гаас 23,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4,600,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх шаардлага 19,000,000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.

 

3. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4,600,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 19,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох 23,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4,600,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 19,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 252,950 төгрөгийг хариуцагч Г.*******гаас гаргуулан нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА