Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            ******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 дугаар 11-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ******* харъяат, -нд төрсөн, настай, , ,  хт ******* ******* багт оршин суух, /РД:ПИ680/ регистрийн дугаартай, овогт*******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 09 дүгээр 2-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Миний охин 2011 онд хүү *******ыг төрүүлсэн. Би зээ хүү *******ыг 2011 05 дугаар 18-ны өдөр үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байна. Тухайн үед ******* ******* улсын бүртгэгчээр ажиллаж байсан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн үрчлэлтийн гэрчилгээг олгосон боловч 2017 онд тэрхүү гэрчилгээг эргүүлэн хураан авч 2017 онд үрчлэлт хийгдсэнээр шинэ гэрчилгээ бичиж өгсөн юм. Иймд ******* ******* улсын бүртгэлийн хэлтсээс 2017 онд олгосон үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож зээ хүү *******ыг 2011 05 дугаар 18-нд үрчлэн авсныг тогтоож өгнө үү гэжээ.

******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 дугаар 11-ний өдрийн 15/ШШ2020/00180 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр ийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2011 05 18-ны өдөр төрсөн хүү А.*******ыг 2017 дугаар 08-ны өдөр овогт*******ын *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Улсын Тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: Би 2011 оноос зээ хүү *******ыг албан ёсоор үрчлэн авч өсгөж байгаа 2011 онд ******* ******* уллсын бүртгэгчээр ажиллаж байсан Засаг дарга нь тухайн үед надад *******ыг үрчлэн авсан талаарх бүх материал бичиг баримтыг бүрдүүлэн албан ёсоор  үрчлэлтийн гэрчилгээ олгосон боловч 2017 онд тэрхүү гэрчилгээгээ буцаан хурааж аваад 2017 онд үрчилснээр гэрчилгээ олгосны улмаас би өнөөдөр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй хохирсоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг  хангаагүй байна.

Хүсэлт гаргагч Ц.******* нь ******* ******* улсын бүртгэлийн хэлтсээс 2017 онд олгосон үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож, зээ хүү *******ыг 2011 05 дугаар 18-нд үрчлэн авсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Ц.*******гийн шүүхэд гарсан хүсэлтийн агуулгаас үзэхэд “2011 05 дугаар 18-нд төрсөн зээ хүү *******ыг тухайн үед үрчлэн авсан байхад 2017 онд тухайн үед ******* ******* улсын бүртгэгчээр ажиллаж байсан одоо ******* Засаг даргаар ажиллаж байгаа нь хуучин үрчлэлтийн гэрчилгээг хураан авч 2017 6 дугаар 08-ны өдөр зээ хүү *******ыг үрчлэн авсан гэрчилгээ бичиж өгсөн. Үүний улмаас би өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрч байна” гэжээ.

Гэтэл шүүх “2011 5 дугаар 18-ны өдөр төрсөн хүү А.Болбаатарыг 2017 6 дугаар 08-ны өдөр овогт*******ын *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсон” нь нэхэмжлэлийн шаардлага, агуулгаас зөрүүтэй зүйлийг шийдвэрлэсэн, “зээ хүү *******ыг 2011 05 дугаар 18-нд үрчлэн авсныг тогтоолгох тухай” шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч 2017 6 дугаар 08-ны өдөр олгосон үрчлэлтийн гэрчилгээг буюу “бүртгэлийг хүчингүй болгуулах” агуулгатай шаардлага гаргасан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “үрчлэлтийг хүчингүйд тооцож” шийдвэрлэжээ.

Тухайлбал хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “2011 05 дугаар 18-ны өдөр төрсөн *******ыг тухайн үед Ц.******* нь үрчлэн авсан” гэх үйл баримт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл ******* Засаг даргын захирж, үрчлэлтийн түүх, 2011 онд олгосон үрчлэлтийн гэрчилгээ, түүний хуулбар зэрэг баримт байхгүй, энэ талаар гэрч аас асууж тодруулаагүй байна. Түүнчлэн, шүүх хэргийн 1 дугаар талд авагдсан огноо засвартай баримтын хуулбарыг үнэлж “2011 05 дугаар 18-ны өдөр төрсөн хүү А.*******ын төрсний гэрчилгээг Ц.*******гаар овоглосон байх тул уг төрсний гэрчилгээг олгохоос өмнө үрчлэлт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэх хуулийн зохицуулалттай тус тус нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагч Ц.*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул Ц.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захиржаар зохих дансаар гаргаж буцаан олголоо.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. ******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 дугаар 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураж 70,200 төгрөгийг шүүгчийн захиржаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

  . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жур зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА

 

                                ШҮҮГЧИД                                                   С.ӨМИРБЕК

 

                                                                                                    М.НЯМБАЯР