| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0065/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Хохирогч О.Ариунтуяа,
Шүүгдэгч Ц.Э/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Энхжаргалд холбогдох эрүүгийн 1706031000043 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Ц.Э, 1986 оны 3 сарын 9-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 20 дугаар гудамж 1065 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ОН86030979/
Шүүгдэгч Ц.Энь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Ц.Энь 2017 оны 10 сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Ариунтуяаг зодож буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эмэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч О.Ариунтуяагийн Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-7-9,/, Ц.Энхжаргалын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20-21, 50/, гэрч Ц.Очирхуягийн /хх-22-23/ мэдүүлэг, гэрч Ж.Цэдэнбалжирын /хх-42-43/, гэрч Ц.Даваажавын /хх-44-45/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн ¹13749 дүгээр тогтоол, Ц.Энхжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-11/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Энь 2017 оны 10 сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон гэртээ эхнэр О.Ариунтуяаг “буруу замаар явлаа” гэж шалтаглан зодож зүүн нүдний дээд, доод зовхи, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан байна.
Хохирогч О.Ариунтуяагийн /хх-16-19/: “..2017 оны 10 сарын 31-ний өдөр 08:00-09:00 цагийн үед нөхөр Энхжаргал өөрийн 3509 УНВ улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн машинтайгаа шөнөжингөө халтуур хийж яваад ирсэн. Ирэхдээ 0.33 литрийн шилтэй Хараа архи авчирсан. Архи уухаас нь өмнө би нөхөртөө “айлд очоод ирэх гэсэн юм, лам хүн байгаа юм, үзүүлье” гэж хэлэхэд дургүйцсэн. Тэгээд авчирсан архиа ганцаараа уусан. 13:00 цагт манай хүү Мөнх-Од хичээлтэй учир би нөхөртөө “хүүхдээ хүргэж өгөнгөө 2-лаа цаашаа яваад үзүүлчихье” гэж хэлэхэд нөхөр зөвшөөрсөн. Хүүхдээ хүргэж өгсний дараа би машинаа бариад нөхрийн хамт таксинд явж байгаад орой Баянхошуунд байх айлдаа очсон. Үзүүлж харуулаад гарахад нилээн орой болсон. Баянхошууны 4 замын уулзвар дээр ирээд би “зурагтын замаар явах юм уу, 3, 4-р хорооллын замаар явах юм уу” гэж асуухад “чи буруу замаар орсон байна, гичий чинь” гэж доромжилсон. Би өөдөөс нь юм хэлэлгүй зурагтын замаар яваад Тасганы овооны баруун талын уулзвар дээр ирсэн. Тэгэхэд нөхөр “чи тойрч яваад бензин дуусгалаа” гээд элдэв үгээр харааж гар руу цохьсон. Би “чи болиоч, ууж идсэн зүйлээ шингээ” гээд буцаагаад гарыг нь түлхсэн. Тэгэхэд Энхжаргал дух руу гараа зангидаж цохиод, үсдэж байгаад машины руль /хүрд/ нүүрээр мөргүүлсэн. Би машинаас буух гэхэд нөхөр “гичий минь би согтуу машин барьж яваад машинаа хураалгавал яах вэ” гэж асуухаар нь нээрээ тийм юм болвол мөнгө үрэгдэнэ гэж бодоод буцаж суусан. Суусны дараа “чи намайг согтуу байхад зам дээр хаях гэлээ” гээд цамцаар хоолой боосон. Би тавиулах гээд гарыг нь дийлээгүй учир нүүр, чихнээс нь базаж байгаад гарыг нь тавиулсан. Энэ үед хойд талын машины жолооч ирээд “зам түгжээд байна, яваач” гэхээр нь би хөдлөөд явсан. Дөлгөөн нуурын орчимд очоод би “чамайг аавын чинь гэрт хүргэж өгнө, эсвэл дүүгээ дуудаж машинаа авахуул” гэхэд Энхжаргал “үгүй” гэсэн. Миний нүүр хавдсан байсан учир би “одоо миний нүүр ам ийм болсон юм чинь би гэрийнхнээсээ нууж чадахгүй, чи аавынх руугаа яв” гэж хэлсэн. 100 айлын орчимд явахад Энхжаргал машинаас буугаад явсан. Би ганцаараа яваад гэрийнхээ ойролцоо ирж гудамжинд 1 цаг орчим зогссон. Энхжаргал ирээгүй ба би охин Номин-Эрдэнэ рүү залгахад “аав такситай ирээд мөнгө нэхсэн би мөнгө байхгүй учир хэлээд жолоочийг нь явуулсан” гэж хэлсэн. Би гэртээ ороход нөхөр сууж байхаар “чи яв, намайг зодчихоод ямар нүүрээрээ орж ирж байгаа юм бэ” гэхэд дуугарахгүй байсан. Жоохон байж байгаад тэгвэл 2-лаа гарч таксинд явъя гэхэд нөхөр чи 1 цаг орчим хаагуур явж банзалдаж байгаад ирэв гэж доромжилсон..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Очирхуягийн /хх-22-23/ “..2017 оны 10 сарын 31-ний өдөр 21:00-22:00 цагийн үед гэртээ хоол хийж байхад хажуу талын гэрт хүүхдүүд уйлах чимээ гарсан. Тэгэхээр нь би Энхжаргалын гэрт нь ороход Энхжаргал Ариунтуяаг орон дээр хэвтүүлээд дээр нь гарсан байсан. Би очоод Энхжаргалын болиулаад “чи эмэгтэй хүнийг яах гэж зодож байдаг юм бэ, юунаас болоод хэрэлдэж маргалдаад байгаа юм бэ” гэж асуухад Энхжаргап “бид нарын гэр бүлийн асуудал танд хамаагүй” гэж хэлээд намайг түлхэж 2-3 удаа бие рүү цохиод, 1 удаа өшиглөсөн. Би босоод Энхжаргалын гар руу нь 2-3 удаа цохьсон. Ариунтуяа дундуур ороод болиулахаар нь би гэрээс нь гараад өөрийн гэртээ орсон. Манай зээ охин Номин-Эрдэнэ /Ариунтуяагийн охин/ “өвөө би цагдаа дуудсан” гэж хэлж байсан учир би гэртээ ороод дахиж цагдаад дуудлага өгсөн. Хэрүүл маргаан бага зэрэг намжсан ба би хоол хийж байхад удаагүй гадаа хашаанд дахиж хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Би гэрээс гарахад Энхжаргал Ариунтуяагийн хүзүүгээр нь тэврээд зогсож байсан ба Ариунтуяа ухаан алдаад унасан. Энхжаргал намайг харснаа “танай охиныг түлхсэн чинь ухаан алдаад уначихлаа” гэж хэлэхээр нь би “чи намайг харж байхад боогоод унагачихлаа” гэхэд Энхжаргал уурлаж доромжилсон. Ариунтуяа босоод хэрэлдэж маргаж байх үөд цагдаа ирээд Энхжаргал, Ариунтуяа хоёрыг аваад явсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Цэдэнбалжирын /хх-42-43/ “..Энхжаргал нь архи тамхи хэрэглэдэг, гэхдээ байнга архи уугаад байдаггүй. Гэр бүлийн хувьд тогтворгүй байх шиг байгаа юм. Хужирбуланд манайхтай 3 жил хамт амьдарч байгаад Дарь-Эх рүү нүүж ирсэн. Энд ирснээс хойш хэрүүл, маргаан болоод байдг юм шиг байгаа юм..гэсэн мэдүүлэг,
Ц.Энхжаргалын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-20-21, 50/ “..Би Ариунтуяатай 2010 оноос хойш гэр бүл болон цугтаа амьдарч байгаа. Шөнөжин өөрийн 3509 УБВ улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн машинтай таксинд явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08:00-09:00 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт эхнэр, хүүхдүүд байсан ба эхнэр “Баян хошуунд байдаг үзмэрчид үзүүлье, цуг явъя” гэж хэлэхээр нь би “найз нь ядраад байна, 100 грамм архи уугаад унтлаа” гэж хэлсэн. Би гэртээ харихдаа замаасаа 100 граммын Ерөөл архи авсан байсныг ганцаараа уугаад унтах гэхэд Ариунтуяа “би хаягийг нь мэдэхгүй, олж чадахгүй байх, чи надтай цуг явчих” гэж хэлсэн. Тэгээд 10:00 цагийн үед гэрээс гарсан. Гэрээс гараад явж байхдаа манай эхнэр машин бариад бид 2 халтуур хийсэн. 12:00 цагийн үед БЗД-ийн 26-р хороонд байрлах Оргил худалдааны төвөөс би 1 шил пиво авч уусан. Халтуур хийж байгаад 16:00-17:00 цагийн үед эхнэр нөгөө үзүүлэх хүнтэй утсаар ярьж байгаад 20:00-21:00 цагийн үед Хар хоринд уулзаад Баян хошуу руу явсан. Замдаа 1 шил 0.5 литрийн Хараа архи авсан. Машин дотор нөгөө уулзсан эрэгтэй хүнтэй авсан архиа уусан. Би 2 хундага уугаад согтоод унтсан. Нэг сэрэхэд зурагтаар уруудаад уулзвараар зүүн тийш эргээд Тасганы овооны хойд замаар явж байсан. Сэрсний дараа Ариунтуяа “архи уулаа, арчаагүй” гээд загнаж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Би уурлаад гараа саваад нүүрэнд цохиход Ариунтуяагийн зүүн хөмсөгөнд цохигдож хавдсан. Тэгээд би машинаас буухад Ариунтуяа орхиод явсан. Би замаас такси бариад гэрт ирэхэд Ариунтуяа ирээгүй байсан ба 10 минут орчмын дараа ирэхээр нь “чи намайг хаяад явлаа” гэхэд Ариунтуяа “чи намайг цохьсон” гээд дахиж маргаад зууралдаж, ноцолдож байхад хадам аав Очирхуяг гэрт орж ирсэн. Хадам аав орж ирээд “чи миний охиныг зодлоо” гэхээр нь би “танд хамаагүй, бид 2-н амьдралд битгий дандаа оролцож байгаач” гээд цээж рүү түлхэхэд гал тогооны шкаф мөргөж унасан. Тэгээд гэрээс гараад хашаан дотор хадам аавтай маргаж байхад цагдаа ирээд намайг бариад эрүүлжүүлэх байранд оруулсан гэх мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13749 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13749 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Ариунтуяад учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Энхжаргалын дээрх байдлаар эхнэр О.Ариунтуяаг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийн эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Энхжаргалыг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Энь 2017 оны 10 сарын 31-ний өдөр эхнэр О.Ариунтуяаг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад түүний үйлдлийг таслан зогсоохоор гэрт нь орж ирсэн хадам аав Ц.Очирхуягийг түлхэж унаган 2-3 удаа цохисон байх боловч Ц.Очирхуяг гэрчээр мэдүүлэг өгөхдөө ”миний биед гэмтэл учраагүй” гэж мэдүүлсэн, прокурор шүүгдэгчийн энэ үйлдэлд ял сонсгоогүй, шалгаж ирүүлээгүй тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Энхжаргалыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч О.Ариунтуяа нь гомдолтой гэх боловч шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирлын баримт гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Энь 2018 оны 1 сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд 2018 оны 1 сарын 19-ний 140 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 1 сарын 22-ны өдөр товлож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний баригдаж ирсэн өдрөөс цагдан хоригдсон хоногийг тоолохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Ц.Энь 2018 оны 1 сарын 22-ны өдрийн 9 цагт зарлагдсан шүүх хуралдаанд ирсэн тул түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч цагдан хоригдсон хоноггүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Энхжаргалын бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сандуй овогт Цэдэнбалжирын Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Энхжаргалыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эуг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Энь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Ц.Энхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР