Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2025/00067

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/00054/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум, ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... ******* эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь надад төлөх ёстой төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Э.******* ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр ******* нь төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

 

Хүсэлт гаргагч ******* нь ... ******* нь надад төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учраас түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон талаарх хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хүсэлт гаргагч Э.******* хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн ******* дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 09:30 цагт товлосон боловч хүсэлт гаргагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр түүнийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааны товыг 2025 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамжаар өөрчилсөн.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдааны товыг өөрчилсний дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн учир шүүх хуралдаанаар тухайн хэргийг хянан хэлэлцэх шаардлагагүй болсон тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай Шүүх хуралдааны тов өөрчлөх тухай захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Э.******* хүсэлттэй ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн ******* дугаартай Шүүх хуралдааны тов өөрчлөх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА