| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00019И |
| Дугаар | 315/ШШ2025/00008 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 315/ШШ2025/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, ******* гудамж *******-р байр 1-1 тоотод оршин суух, ******* овогт******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ******* /оролцоогүй/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. 1983 оны 06 сараас 1986 оны 06-р сарыг хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. Одоо тэтгэвэрт гарах болсон тул шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 249/15 дугаартай лавлагаа, Ц.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай “илгээлтийн эзэн залуучуудыг нэгдлийн барилгын бригадад ажилчнаар авах” тухай тушаал, тушаалын хавсралт, Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаал, Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай “ажилд томилох” тухай тушаал, Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Соёлын хэлтсийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаартай “ажлаас чөлөөлөх” тухай тушаал, тушаалын хавсралт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт******* нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Ц.******* 1986-1987 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 249/15 дугаартай архивын лавлагаа, (хх-5х), *******ыг 1981-1986 онуудад ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-6х), *******ыг туслах ажилчин, жолоочоор ажилд томилсон, чөлөөлсөн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 14, 37, 35, 14, 5 дугаартай тушаалууд, (хх-7-12х), *******ыг хөгжмийн багшаар томилсон, чөлөөлсөн Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 14, 75 дугаартай тушаалууд, тушаалын хавсралт, (хх-13-15х)
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1981-1983, 1986-1988 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчин, жолооч, 1988-1992 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. 1983-1986 оныг хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад малчнаар ажиллаж байсан. ******* ах ГАЗ-53 машинаар малчдад өвс хужир зөөж өгдөг байсан. Манайхнаар их ирдэг байсан. Сумын клубт цахилгаан хөгжимтэй бүжиг зохиодог байсан. ******* ах бүх төрлийн хөгжим их гоё тоглодог ах байсан. ахыг бол бүр багаасаа танина. Дүү Ц.*******тулга нь манай анги байсан, мөн манай ахтай ******* ах нэг ангид байсан болохоор бид гэр, гэрээрээ байнга орж гардаг, тоглож нааддаг байсан. ******* ахын ажиллаж байсан талаар нь мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч гийн шүүхэд өгсөн: “....******* нь 1981-1983, 1986-1988 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчин, нэгдэлд ГАЗ-53 машины жолоочоор, 1988-1992 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. 1983-1986 оныг хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. Би Баяндэлгэр сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд зурагчин хийж байсан. Манайхан нэг байранд айл саахалт байсан. ахын дүү нь манай анги байсан болохоор бид их ойр дотно, гэрээр нь орж гардаг байсан болохоор ******* ахыг багаасаа таньж мэддэг байсан, ажиллаж байсан талаар нь ч сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт******* ******* 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* ******* 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах аж ахуйд ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эх орны төлөө нэгдэлд жолоочоор, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын клубт хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА