| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02017/И |
| Дугаар | 142/шш2024/01558 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 142/шш2024/01558
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********-д холбогдох 946,354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 946,354 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ****-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 5 хувааж буюу 2024 оны 11 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 146,354 төгрөгийг тус тус төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******нь *********д холбогдуулан 946,354 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь Нэхэмжлэлийн шаардлагыг 5 хувааж буюу 2024 оны 11 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 146,354 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ****** нь *********д холбогдуулан 946,354 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********-аас 12,463 төгрөг, төрийн сангаас 12,463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН