| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02044/И |
| Дугаар | 142/шш2024/01600 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 142/шш2024/01600
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *********-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********-д холбогдох 1,455,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цалингийн зээлээ хаах гэж анх 600,000 төгрөг авсан. 2021 оны 09 сард үүнээс 420,000 төгрөгийг өгөөд, 240,000 төгрөгийг өгөөгүй.2023 оны 01 сарын 17-нд дахин зээл хаах гарлаа та 5,300,000 төгрөг зээлээч өмнөх 240,000 төгрөгөө цуг өгнө гэсэн. Тэгэхээр нь 5,300,000 төгрөгийг зээлсэн ба үүнээс 4,000,000 төгрөгийг өгөөд 1,300,000 төгрөгийг дутуу өгсөн. Цаг тутамд нэхээд өгөхгүй. Яг одоо app хаачуул зээл гарлаа 215,500 төгрөгийг та хаагаад өгөөч тэгээд би бүр зээлсэн мөнгөө төлнө гэсэн боловч өгөөгүй. 2024 оны 04 сард 300,000 өгсөн. За чи сар сар өгөөд дуусгачих гэсэн чинь одоо хүртэл өгөхгүй байна. Нийт 1,455,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь *********аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-нд 400,000 төгрөг, 2025 оны 02 сарын 20-нд 455,900 төгрөгийг тус тус төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч ********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *******ээс ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч **********д холбогдуулан 1,445,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********** нь Нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-нд 400,000 төгрөг, 2025 оны 02 сарын 20-нд 455,900 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********д холбогдуулан 1,445,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,238 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********ээс 19,119 төгрөг, төрийн сангаас 19,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН