| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2024/00260И |
| Дугаар | 315/ШШ2025/00003 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2025/00003
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын *******-р баг, ******* 817 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 202******* оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 202******* оны 09 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 онд төрсөн. Одоо 19 настай. Намайг бага байхад буюу 2012 оноос аав, ээж маань тусдаа амьдрах болсон. Би аав, ээжийнхээ дунд явж байгаад 2019 оноос аймгийн МСҮТ-д суралцах үеэсээ аавтайгаа хамт амьдарч эхэлсэн. Ингээд 2023 оны 05 дугаар сард цэрэгт татагдаж, Дорнод аймаг дахь ХЦ-ийн 0132 дугаар ангид 1 жил цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж байх хугацаанд буюу 202******* оны 0******* сарын 22-ны өдөр аав маань гэнэтээр нас барсан. Энэ байрыг манайх 2005 оны үед худалдан авч, амьдарч байсан. Тус байр нь тухайн үедээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бичиг баримтгүй байсан. Одоо ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. Би аавтайгаа амьдарч байгаад ганцаараа үлдсэн. Энэ байранд надаас өөр өмчлөгч байхгүй. Би өөрийн өмчийн байшинг баталгаажуулж гэрчилгээгээ авах шаардлагатай байгаа боловч бүртгэлд ороогүй гээд Улсын бүртгэлийн газар гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа юм. Иймд намайг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг 12 айлын орон сууцны ******* тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус байр нь хаягийн зөрчилтэй байгаа тул Баруун-Урт сумын 1-р баг 12 айлын орон сууцны ******* тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА